Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хан-Уулын зарим барилгын хашааг буулгав

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Газрын алба хамтран дүүргийнхээ нутаг дэвсгэр дэх барилгуудад шалгалт хийж, шаардлага хангаагүй, өнгө үзэмж муутайг нь буулгах арга хэмжээ авчээ. Шалгалтын үеэр 115 дугаар сургуулийн баруун талд байрлах барилга эхлээгүй модон хашаа болон Энхтайвны гүүрний зүүн талд байрлах “Хурд” ХХК-ийн барьж байгаа барилга, нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Холдинг” компани, “Би Ди Ди” ХХК, “Жигүүр гранд” ХХк-ийн барилгын түр хашааг өчигдөр албадан буулгажээ.
Мөн хяналт шалгалтын явцад зөрчил гаргасан “Өндөр буянт”, “Болор аграмба”, “Мандах дизайн”, “Халиун төгөл”, Жигүүр гранд”, “Хурд”, “Орчлон”, Собд трейд” компани болон Зайсан соёл амралтын цогцолбор төвд зөрчил арилгах хугацаатай албан шаардлага өгч, 1122800 төгрөгийн торгууль тавьжээ.
Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах ажлын хүрээнд баригдаж байгаа барилгын түр хашаа хаалгыг шинэчлэн засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, авто болон явган зорчигчийн үзэгдэх орчинг нээлттэй болгох, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой энэ ажлыг дүүргийн Засаг даргын  орлогч М.Орхон баяр ахлан ажиллаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан