Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хур хогийг энэ долоо хоногт бүрэн цэвэрлэж дуусна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл  өрнөсөн “Хоггүй Улаанбаатар” аяныг энэ долоо хоногт дүгнэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа хур хог хаягдлыг зайлуулах, ачиж цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх, орчныг эрүүл болгох хоёр сарын аяны хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 111 цэгт буй 176,000 шоо метр хур хогийг цэвэрлэх  ажил энэ сарын эхний байдлаар 70 гаруй хувьтай байна хэмээлээ.  Сүхбаатар дүүрэг л ганцаараа тогтсон хугацаанд ажлаа бүрэн гүйцэтгэж, хур хоггүй болсон аж. Харин бусад дүүргийн хувьд хараахан дуусаагүй байгаа гэнэ. Иймээс энэ долоо хоногт үлдсэн дүүргүүд хог цэвэрлэгээний ажлаа дуусгаж, энэ сарын 18 гэхэд “Хоггүй Улаанбаатар” аянаа дүгнүүлэх юм байна.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан