Манай улсад анх удаа 1000 цэцгийн фестиваль болох гэж байна. Цэцэрлэгжилт ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Цэцгийн фестиваль-2012”-ыг зохион байгуулахаар болжээ. “Хамтдаа цэцэглэе” уриан дор болох энэхүү үзэсгэлэн маргааш үдэш Баянзүрх дүүргийн Хуримын ордонд нээлтээ хийж, 14 хоногийн турш үргэлжлэх юм байна. Цэцэг, баримал, үзмэрүүдээс гадна гарын алганы дайтай том эрвээхэй цэцгэн дээр эргэлдэхийг сонирхохоос гадна хотын ногоон байгууламжийг ямар загвартай, өнгө үзэмжтэй хийх боломжтойг ч эндээс харж болох гэнэ. Манай улсад урьд нь тасалгааны цэцгийг ургуулсан байдлаар үзэсгэлэн гаргаж байснаас биш хотын ногоон байгууламжийг харуулсан, суулгац хэлбэрээр олонд сонирхуулж байгаагүй юм байна.