Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Талийгаач Уитни Хьюстон тайзан дээр “эргэж ирнэ”, харин голограммаар

2012 онд 48 насандаа талийгаач болсон, америкийн дуучин Уитни Хьюстон ирэх 2016 онд голограмм хэлбэрээр тайзан дээр эргэн ирж ая дуугаа өргөнө гэнэ. АНУ-ын “Голограмм АНУ” гэдэг компанийн мэргэжилтнүүд, дуучны эгч Пэт Хьюстонтой хамтран энэ төсөл дээр ажиллаж эхэлжээ.
“Уитниг нас барахад би үхтлээ харамссан. Түүнийг дэлхий дахинаа эргэн харуулах боломжийг судалж үзээд өөрөө голограмм бизнес хийдэг болохоор найдлага байна гэж бодсон юм” гэж компанийн ерөнхий захирал Алки Дэвид хэлжээ.
Энэ шоу нь дуучны шүтэн бишрэгчдэд дэлхийн дуу хөгжмийн нэгэн гайхамшигтай од, дуучны бодит төрхийг харуулж, дуу хөгжмийн нь өвийг үргэлжлүүлэх боломж олгоно гэдэгт Грекийн тэрбумтан итгэлтэй байгаа юм байна.
Дуучин жүжигчин Уитний Хьюстоныг 2012 оны хоёрдугаар сарын 11-нд америкийн Лос-Анжелосын Beverly Hilton зочид буудлын өрөөнд нас барсан байхыг нь олсон юм. Хууль сахиулагчид дуучныг усанд орж байхдаа тохиолдлоор живсэн гэж үзсэн. Гэхдээ  кокаин хэрэглэснээс болж зүрх нь хаагдсан гэсэн таамаг бас байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан