Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Иранд маш их хэмжээний ураны нөөц илрүүллээ

АНУ тэргүүтэй зургаан улсын төлөөлөл олон жил яригдсан Ираны цөмийн хөтөлбөр, цөмийн эрчим хүчний талаар өнгөрсөн зургадугаар сард хэлэлцэн долдугаар сард эцэслэн шийдвэрлэсэн. Талууд харилцан тохиролцоод хоёр сар боллоо. Энэ хугацаанд Израилийн тал Ираны цөмийн хөтөлбөрийг эрс эсэргүүцэн, дахиж хянаж үзэх хэрэгтэй хэмээн шүүмжлэлтэй хандсаар байсан. Тэгвэл өчигдөр Иран улсын эрх баригчид маш их хэмжээний ураны нөөц илрүүлсэн талаар мэдэгдэж, олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ураныг бүх нийтийн хяналтад байлгах талаар өгүүлжээ. Энэ талаар Иран улсын Цөмийн энергийн байгууллагын ерөнхийлөгч Аль Акбар Салехи хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд мэдэгдлээ. Энэ үйл явдал АНУ тэргүүтэй дэлхийн зургаан улсын анхаарлыг татахын хажуугаар илэрсэн нөөцийг ихэд сонирхож байгаа улс орнууд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан