Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Батчимэг гишүүнийг хэн “будаад” байна вэ

Н.БАТ

Сонгуулийн дохио хангинаж, улстөрчид тойргоо булаалдан бие биенээ хар пиараар будах их уралдаан эхэлснийг уржигдар М.Батчимэг гишүүн зарлав. Тэрээр түүний зөвлөх асан З.Пагмажавын холбогдсон хэрэгтэй холбоотойгоор өөрийнх нь нэр хүндийг харлуулах гэсэн дайралтыг Эрдэнэтийн тойрогт нэр дэвших сонирхлоо илэрхийлээд байгаа өөр намын гишүүн нэг нөхөр хийж буй хэмээн баттай хэлэв. Орхон аймгийн АН-ын даргаар М.Батчимэг гишүүн ажиллаж байгаа учраас түүнийг чиглэсэн зорилготой дайралтууд явагдаж байгааг судлаачийн хувьд анзаарсан гээд чухам тэр хүн хэн бэ гэдгийг хэлэхээс татгалзав. Тэгвэл өнөөгийн байдлаар нэр цэвэр цөөн хэдэн улстөрчийн нэг гэгдэж буй М.Батчимэг гишүүнтэй Орхон аймагт 2016 онд эн тэнцүү өрсөлдөх хүн хэн бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч буй. МАН,МАХН-аас нэр дэвшигчдэд л түүнтэй өрсөлдөх чадал илүүтэй байгаа гэвэл буруудахгүй. М.Батчимэг гишүүний хувьд 2012 оны сонгуулиар жагсаалтаар УИХ-д суудал авсан бол энэ удаад Орхон аймгаас тойрогт өрсөлдөх нь тодорхой болсон аж.

Өөрөөр хэлбэл, хэн аль тойрогт өрсөлдөх вэ гэдгээ томоохон намууд аль хэдийнэ хуваарилсан нь илэрхий. Тэгвэл М.Батчимэгийг харлуулах гэж оролдоод байгаа нөхөр хэн бэ?

 МАН-аас 2008 болоод 2012 оны сонгуульд Орхон аймагт баригдаж дуусдаггүй алдарт Лүнгийн замын эзэн Д.Дамба-Очир нэр дэвшиж, эхний удаад УИХ-д суусан. Мөн аймгийн Засаг дарга асан Г.Шархүү 2008 онд нэр дэвшсэн бол 2012 онд өнөөдрийн УИХ-ын гишүүн О.Содбилэг түүний хамтрагч болж байв.

Харин энэ удаад МАН-аас Д.Дамба-Очир дэвшихгүй л болов уу. Түүний оронд Г.Тэмүүлэнг О.Содбилэг хамтрагчаараа сонгох биз. Учир нь, УИХ-д нэр дэвшигчийн үндсэн шат болсон дэд сайдын суудалд НАМЗХ-ны лидер гэгдэх Г.Тэмүүлэн саяхан заларч байгаад буусан билээ. Харин 2012 онд одоогийн УИХ-ын гишүүн МАХН-аас Л.Цог, Эрдэнэт үйлдвэрийн хэлтсийн дарга Д.Галбаатартай хамт нэр дэвшиж байсан бол ирэх сонгуульд хоёулаа өөрчлөгдөж ч болзошгүй. Л.Цогийн хувьд намынхаа эсрэг хэд хэдэн удаа кноп дарсан учраас Орхоны суудлаа тавьж өгч болзошгүй эрсдэлтэй байгаа. Харин Д.Галбаатарын хувьд одоогоор нэр нь тодорчихсон улстөрч гэхэд хэцүү. Түүний оронд МАН-аас МАХН-ын гишүүн болсон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат магадлал илүү ч байж болох. Учир нь, тэрээр аавын хаалга татах дөхөж, ял сонссон ч шүүхээр цагаадаж, Орхон аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж буй.

Тэгвэл АН-аас нэг кандит нь М.Батчимэг юм бол нөгөөх нь Д.Одхүү ч байж болох хувилбар бий. Учир нь 2012 оны сонгуульд Орхонд Д.Одхүүтэй хамт дэвшсэн ХХАА-н дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал намдаа тийм өндөр рейтинггүй болсон нэгэн.
Ингээд харвал М.Батчимэг гишүүний өрсөлдөгч хэн бэ? НАМЗХ-ныхон уу, МАХН-ынхан уу эсвэл...

Нэгэнт М.Батчимэг гишүүн өрсөлдөгчөө мэдэж байгаа болохоор Орхоны тойрог булаалдах халуухан өдрүүдийг эхлүүлж, хар пиарын их дайныг өдөөсөн нөхөртэй хатуухан үзэхээр шийдсэн нь лавтай.
М.Батчимэг гишүүний хэлснээр  сонгууль дөхөхөөр л баахан тагнуул, туршуул урвагч гарч ирдэг ээлжит дуулиан түүнийг тойрон эхэллээ.

0 Сэтгэгдэл
Будаач, зураачаа гаднаас биш, нам дотроосоо л хай. Танайхан ийм зүйлд мэргэшсэн шүү дээ.
Наад хөлжиж баяжсан гадны тэжээвэр улс төрчдийг чинь өөрсдийнх нь гадаад эзэд буддаг юм. Баярцогтыг хэн будлаа? С.Баярыг хэн будлаа? Одоо Батчимэгийг хэн будаж байгааг бүгд ойлгоно.
Negent tuslah ni buruutai gedeg ni shuuheer togtoogdchihood bhad yun uhsenii songuuli bitgii tenegteed bai bolioch ene jagsaaltaar orson batchimeg bayanselenge metiin balai algai nar bolimoor um zailaach
Батчимэг гишүүн уг нь би онц сурлагатан байхгүй гээд хачин юм яриад байхын оронд туслахынхаа өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйчихсан бол ёс зүйтэй харагдах байсан даа
энэ бичиж байгаа нөхөр ёстой мэдлэггүй __т __бна гэж хэлье нөгөө муусайчуудыг дахиж гаргана гэвэл сансаны гарз байлгүй эрдэнэтын ардуудыг ариа басамжилж бна энэхүүхэн гарна гэвэл холоо хэвтэнэ эрэнэт чүүд өөр бодолтой болсон шүү гадны хүн сонгохгүй одоо хаширсан эрэнэтын он удаан жил амьдарсан эрэнэтээ ард иргэд ээ сайн мэддэг хүнийг сонгоно мэд үү ???????????????
Хамгийн их уншсан