Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мотоцикльтой явж байгаад осолдсоноос 11 хүн амиа алджээ

Залуус мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осол хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн хоёр сард нэмэгджээ. Энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд л мотоцикльтой осолдсон хэрэг 14 гарч, 11 хүн амиа алдсан аж.
Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Дашгай гэдэг газар улсын дугааргүй хоёр мотоцикл мөргөлдөж, жолооч 23 настай О нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан тохиолдол энэ сарын эхээр гарчээ.

Орон нутгийн замд мотоцикльтой явж байгаад осолдож амиа алдах тохиолдол олон байна. ЗЦГ-ын Орон нутгийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганхуяг энэ талаар “Мотоцикльтой иргэдийн хөдөлгөөн өнөөдөр нэлээд санаа зовоож байна. Хөдөөний айл бүр мотоцикльтой. Манай малчид мотоциклийг яг л унааны морь мэт хэрэглэдэг. Гэтэл энэ бол маш өндөр хүчин чадалтай техник. Техникийг жолоодохын тулд зохих хэмжээний замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадлага, туршлага байх шаардлагатай. Зөвхөн он гарсаар эхний таван сарын байдлаар орон нутгийн замд мотоцикльтой явж байгаад осолдсон тохиолдол 14 удаа гарсан. Үүнээс болж 11 хүн амиа алдсан. Ослын шалтгааны хувьд ихэнхдээ хоорондоо мөргөлдөх, жалга руу унах, юм мөргөснөөс болсон байгаа юм. Жолооч, зорчигч нь хамгаалах малгай өмсөхгүйгээс осолд орсон тохиолдолд хүнд гэмтэх, цаашлаад амиа алдаж байна. Тиймээс замын хөдөлгөөнд мотоцикльтой оролцох гэж байгаа бол замын хөдөлгөөний дүрэм журмаа баримталж, хамгаалалтын малгай өмсөх шаардлагатайг анхааруулъя” хэмээн ярьсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан