БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа уг үйл ажиллагаа гурван хоног үргэлжилнэ.Энэ удаад бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, ха¬лам¬жийн үйлчилгээний хэлтэс зохион байгуулж байгаа аж. Энэ жил хувьд 10,000 хүнийг бүртгэх юм.
Бүртгүүлэгчдэд 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх, Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ гэх мэт/ шаардлага тавигдаж байгаа. Харин Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг наймдугаар сарын 25, 26-ны өдөр зохион байгуулна.