Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 мянган айлын орон сууцны зээлдэгч тодроогүй л байна

Сүржин нээлтээ хийсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр өнөөдөр таг чиг байна. Уг нь, хариуцаж буй ОССК хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн материалыг хянаж үзээд зээл олгогч Төрийн болон Капитал банкинд шилжүүлсэн юм. Гэвч судалж байна гэсэн шалтгаанаар эхний зээлдэгчид байраа авч чадаагүй байгаа. Энэ талаар ОССК-ын мэргэжилтнээс тодруулахад ”Бид иргэдийн ирүүлсэн материалыг хянаж үзээд явуулж байгаа. Банк тухайн хүнд зээл олгох эсэхээ өөрсдөө мэднэ. Бидэнд шахаж, шаардах эрх байхгүй” гэлээ. Харин банкуудын тухайд ”Удахгүй зээлдэгчид байраа авна” гэснээс өөр хариулт хэлсэнгүй. Тэгэхээр эхний зээлдэгчид хэзээ тодрох бол…

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан