Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
АН учраа олов уу, хурлын дарга хужрыг нь тунгаав уу
Б.БИЛГҮҮН
Парламент Өршөөлийн хуулийг ч, сайд нарын асуудлыг ч хойш тавьж, ирэх аравдугаар сарын ээлжит чуулганыг хүлээх болсон. Энэ нь уржигдар гаргасан Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотой байв. Учир нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд нарын нэрсийг аравдугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй” гэж үзсэн юм. Үүнээс гадна, ээлжит бус чуулганаар зарласан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учраас хоригийг дахин ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэхээр болж байсан билээ. Ерөнхий сайдын гэнэтийн дээрх шийдвэртэй холбогдуулан Өршөөлийн хууль ч ирэх намрын чуулган хүртэл хүлээгдээд байв. Гэвч, УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын зургаан сайдын оронд томилох сайд нарын нэрсийг оруулж ирэхийг Ерөнхий сайдад “албадлаа”.
Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” албан тоот хүргүүлсэн юм. Энэ нь Ч.Сайханбилэгийн намрын ээлжит чуулганаар бус түүнээс өмнө сайд нарыг томилох ёстой гэсэн УИХ-ын даргын байр суурь гэж болох талтай. Үүнээс гадна, Засгийн газрын тухай хуульд ч сайд нарыг нөхөн томилох асуудлыг заасан байдаг. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.
Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байдаг юм. Хэрвээ дээрх хуулийг үндэслэл болгон УИХ-ын дарга Ерөнхий сайдыг кабинетаа бүрдүүл гэж шахаж шаардсан бол хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны есдүгээр сарын 6-ны дотор УИХ нөхөн томилох ёстой болж таарч байна гэсэн үг.
Нэгэнт УИХ-ын дарга хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа нь нөгөө талаар сайд нарын асуудлыг шийдчихсэн байх бололцоотой. Нөхөн томилох асуудлаар “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нэрсийг тодруулж амжаагүй гэж байгаа бол АН-ын бүлгийн санал болгосон нэрсийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дэмжихгүй гэж байсан юм.
Тиймээс дахин зөвшилцөхөөр аравдугаар сар хүртэл хойшлуулсан билээ. Үүний сацуу АН-д фракц дундын зөрчил байгаа нь Зам тээврийн болоод Сангийн яамдад горилж байгаа гишүүдийн нэрсээс харагддаг. Тухайлбал, УИХ дахь бүлэг, ашиг сонирхол, үзэл бодлын зөрчилдөөнийг хамгийн их дөвийлгөдөг зам тээврийн салбар. Энэ салбарын сайдад Алтангадасын Г.Батхүү, МоАХ-ын Л.Эрдэнэчимэг нарын нэр яригдаж байгаа. Г.Батхүүгийн хувьд Эрдэнэс Тавантолгойн төслийг авах сонирхолтой Хятадын “Шинхуа”-тай хамтарч байгаа “Энержи”-д хувьцаа эзэмшдэг. Харин эсрэг талд нь Тавантолгойн ажлын хэсгийг ахалж, “Шинхуа Энержи” монголчуудын эрх ашгийг зөрчиж байгаа гэх дүгнэлттэй Л.Эрдэнэчимэг гишүүн бий. Энэ мэт зөрчилдөөний улмаас сайд нарын нэрсийг өнөөдрийг хүртэл өргөн барих боломжгүй байсан юм. Харин УИХ-ын дарга хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн нь АН дотроо учраа олсон аль эсвэл АН-ын даргын хувиар З.Энхболд хужрыг нь тунгаасан гэж дүгнэж болохоор байна.
Гэхдээ одоогоор төрийн ордон эзгүй шахуу эл хуль байна. Сайд нарын асуудлаа шийдэж амжаагүй АН-ынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үр дүнг танилцуулахаар Монгол Улсыг таван бүст хуваан өчигдөр Хэнтий аймгийг зорьсон бол Ерөнхий сайдыг ээлжит чуулган хүртэл сайд нарыг нэрсийг өргөн барихгүй гэсэнтэй холбогдуулан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хэвлэлийн хурлуудаа хойшлуулан байр сууриа илэрхийлсэнгүй. Гэхдээ МАХН-ын гишүүд намын дарга Н.Энхбаярыг ирснээс хойш эвсэл гэхээс илүү намын байр суурь илэрхийлэх нь ихсэх болсон билээ. Мөн ИЗНН-ынхан Засгийн газарт хамтарч чадахгүй нь тодорхой болсноор нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ. Тухайлбал, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн намынхан өчигдөр Чингисийн талбайд дэмжигчдийн гарын үсэг цуглуулж, албан тушаалтанд өршөөл үзүүлэхгүй гэдгээ бататгав.
Өршөөлийн хууль ч “хэлмэгдсэн” үү
Хэрвээ, УИХ-ын даргын албан тоотын дагуу Ч.Сайханбилэг сайд нарын нэрийг ирэх сарын 6-ны дотор өргөн баривал ээлжит бус чуулган зарлаж, Өршөөлийн хуульд тавьсан хоригийг ч хэлэлцэх ёстой болж таарна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар ч хуульд тодорхой хугацаа заасан байдаг. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1-д “Хууль, УИХ-ын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ түүнийг чуулганы хуралдааны үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хориг тавьсан учраас заавал ээлжит бус чуулган зарлах эрх зүйн орчингүй гэсэн үг. Тиймээс сайд нарын асуудлыг хэлэлцэх үеэр л Өршөөлийн хуулийн хориг яригдах боломжтой болох нь.
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан нь энэ хуулийг бүхэлд нь гацаах үндэслэл болж байгаа. Энэ нь 4 дүгээр зүйлд өршөөлд хамрагдах бүх хуулийн заалт багтаж байгаатай холбоотой юм. Харин Өршөөлийн хууль болоод МАН-ын зургаан сайдын орыг нөхөн томилох асуудлыг шийдэж чадаагүй нь Засгийн газар өөрөө болоод УИХ чадамжгүй болсон гэх шүүмжлэлийг дагууллаа. Тухайлбал, Засгийн газрын гишүүний нэрсийг өргөн барих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал ч “улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барина” гэсэн нь түүнийг кабинетаа бүрдүүлж чадахгүй, намуудаас хэт хараат байгаа гэх шүүмжлэл дагуулж байгаа юм. Харин албан тушаалтнуудын хэрэгт хориг тавьсан асуудлыг ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулсан нь Өршөөлийн хуулийн үндсэн зорилгыг үгүй хийсэнтэй адил гэж зарим гишүүн шүүмжилж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Засгийн газраа эмхэлж чадахгүй Засгийн газар, Ерөнхий сайд нь өөрийн гэх эрх мэдэлгүй болчихлоо. Бусад улс нэг ерөнхий сайдтай байдаг бол манайх 76, бүр түүнээс ч олон толгойтой болчихоод хаашаа харах зүг чигээ мэдэхгүй боллоо” гээд УИХ-ын ээлжит сонгуулийн хугацааг нааш татах нь зөв гэж үзсэн юм. Мөн өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Тэрээр “Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг намрын ээлжит чуулган хүртэл хойшлуулахаар болсноо өчигдөр (уржигдар) мэдэгдсэн. Энэ нь Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлнэ гэдэг утгаараа бүрдүүлж чадахгүйд хүрвэл огцрох ёстой гэсэн ойлголтыг бий болгоно. Улс орны хэмжээнд өвлийн бэлтгэл ажил эхэлж байхад зургаан сайд томилогдоогүйгээс гурван давхар дээлтэй сайд нар ирэх 10 сар хүртэл ажил хийх болоод байна. Мөн Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх ээлжит бус чуулганыг зарлаж, хүлээн авах эсэх асуудлаар шийдвэр гаргах эсэх нь уг асуудлаас болоод тодорхойгүй байдлыг бий болгоод байна. УИХ-ын тухай хуулийн 43.3-т зааснаар “Тухайн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, УИХ-ын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” хэмээн заасан байгаа тул ирэх намрын чуулганаар хоригийг хэлэлцэх хүртэл өршөөлд хамрагдсан иргэдийн хувьд хүлээлтийн байдлыг бий болгоод байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Юутай ч, ирэх сард эсвэл аравдугаар сард уу, гэдэг нь удахгүй шийдэгдэж, Өршөөлийн хууль, зарим сайд томилох асуудлыг цэгцлэх нь.
-Тэрээр Ч.Сайханбилэгт албан тоот хүргүүллээ-

0 Сэтгэгдэл