Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Манай улсын алт, зэс, төмрийн нөөц нэмэгдэв
Сүүлийн хоёр жилд геологийн судалгаанд зарцуулах улсын төсвийн хөрөнгө нэмэгдэж ирсэн. Тухайлбал, 2013 онд 7.3, өнгөрсөн онд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ жил 11.3 тэрбум төгрөг болгосон. Энэ нь геологийн судалгаанд зарцуулах төсвийн мөнгийг 280 хувиар нэмэгдүүлсэн явдал. Одоогоор геологийн судалгааны ажил гүйцэтгэсэн компаниудад 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж. Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлснээр улсын нөөцийн сан нэмэгдээд байна. Тухайлбал, алтны 60 гаруй илрэл, 240 гаруй эрдэсжсэн цэг тогтоов. Үүний таамаг нөөц нь 1946 тонн. Зэсийн 80 илрэл, 300 эрдэсжсэн цэг илрүүлж, 2.3 сая тонн нөөц бий хэмээн үзэв. Төмрийн 55 илрэл, 210 эрдэсжсэн цэгт 4.6 сая тонн нөөц илрүүлсэн аж. Мөнгөний 30 гаруй илрэл, 80 гаруй эрдэсжсэн цэг олов. Энд 107.7 тонн мөнгө бий. Хүрэн нүүрсний 13 илрэлд 21.7 сая тонн нөөц олжээ. Шатдаг занарын гурван илрэлд 206.6 мянган тонн баялаг байгааг илрүүлж улсын геологийн фондод бүртгүүлээд байна.
0 Сэтгэгдэл
























