Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2050 он гэхэд хүнийг робот бүхий л талаар орлоно


Эрдэмтэд хагас зуун жилийн дараа хайртай хүнийг чинь робот орлоно гэх болов. Бүүр хамгийн нандин харилцаагаа ч роботод даатгаж болох нь. Телевизийн дэлгэцээр гарсан “Хүмүүс” цувралд робот эхнэр нөхрийг хүртэл орлож болдог тухай гарснаар эрдэмтэд ийм дүгнэлт хийхэд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл 2050 онд хүмүүс роботтой амьдарч, гэрлэвэл гайхах зүйл огт байхгүй гэнэ. Эрдэмтэд шинжлэх ухаан технологи маш хурдацтай хөгжиж байна, хүмүүс виртуал ертөнцөд маш олон цагийг өнгөрүүлж, ухаалаг технологид дурлаж байна гэдэг. Мөн зарим робот нь хүний сексийн харилцааг зохицуулж, сэтгэцийн эрүүл мэндийг ч сайжруулж чадна гэдгийг итгэлтэй мэдэгдэж байна. Роботууд хүнээс ч илүү нарийн мэдрэмжтэй байдаг учраас  эрдэмтдийн яриа тариа болон ургах нь үнэн гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан