Монгол Улсын Засгийн газраас “Өрхийн хөгжлийг дэмжих жил”, МҮХАҮТ-аас “Тогтвортой, Тэнцвэртэй, Оролцоотой Хөгжлийн жил” болгон зарласны хүрээнд “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2012” олон улсын 16 дахь удаагийн үзэсгэлэн яармаг Мишээл ЭКСПО төвд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт Монголын талаас 50 гаруй аж ахуй нэгж, гадаадын улс орноос БНХАУ-ын ӨМӨЗО, Бээжин, ОХУ-ын Эрхүү, Екатеринбург зэрэг хотоос 30 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байгаа аж. Үзэсгэлэн нь Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах,үйлдвэрлэл–үйлчилгээ-худалдаа-хэрэглэгчийн хамтын ажиллагааны харилцаа холбоог тогтоон бэхжүүлэх, зах зээлээ олоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.