Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭХЗГ элэг бүтэн болжээ

Эрчим хүчний зохицуулах газар хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болжээ. Тус газар нүүрсний уурхайнуудын үнэ тарифт хяналт тавихын зэрэгцээ, эрчим хүчний үнийг тогтоодог. Тиймээс ЭХЗГ-ын даргаас гадна аж ахуй нэгж, ард иргэдийн төлөөллөөс бүрдсэн таван зохицуулагчтайгаар хуралдан шийдвэр гаргадаг. Харин бүтцийн өөрчлөлт хийснээр нэг зохицуулагч дутуу байсан орон тоог саяхан нөхөж, МҮХАҮТ-аас эдийн засагч Д.Жаргалсайханыг санал болгосныг Засгийн газар  зөвшөөрчээ. Ийнхүү элэг бүтэн болсон Эрчим хүчний зохицуулах газар эхний хурлаа өнгөрсөн долоо хоногт хийж, бүтэц зохион байгуулалт, төсөв зэргээ хэлэлцсэн байна.  

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан