Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын харилцааны сургуулиа орхиж порно жүжигчин болжээ


Оросын Смоленск хотод дунд сургуулиа алтан медальтай төгсч Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байгаад баруунд очиж порно жүжигчин болохоор шийдсэн Ангелина Дорошенковагийн тухай оросын хэвлэлүүд ид шуугьж байна.
Тэр бүр багаасаа л алдаршихыг хүсдэг байсан гэнэ. Тэгэхдээ бүр жүжигчин болж олны танил болох, гудамжаар явж байхад нь хүмүүс таниад өөр зуураа ярьж, гарын үсэг авахаар гүйлдэн ирдэг байгаасай хэмээн мөрөөддөг байж.

“Би жирийн л нэг бүсгүй. Алдар нэр яг бороо асгарах мэт толгой дээрээс минь унаад ирээсэй гэж мөрөөддөг. Намайг Олон улсын харилцааны сургууль, порно жүжигчин болох хоёрын алийг нь сонгох вэ, яагаад гэдгийг хэвлэлүүд сонирхоод л байна. Насанд хүрэгсдийн кинонд тоглоно гэдгийг олон хүн тэнэг хүний хийх ажил гэж боддог бололтой. Нэг ч тэнэг хүн, нэг ч сонин биш хүнтэй энд таарсангүй. Өөрт нь таалагддаг болоод л хүмүүс үүнийг хийдэг хэрэг. Надад ч гэсэн энэ ажил маань таалагдаж байна” гэж Ангелина LifeNews сэтгүүлийн сурвалжлагчид ярьжээ. Тэр бас хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэггүй  гэсэн байна.

Эцэг эх чинь үүнд хэрхэн хандаж байна гэхэд тэрээр “Зүгээр, Би энэ тухайгаа гэр орныхноосоо, найзуудаасаа, сургуулийн нөхдөөсөө нэгээс нь ч нуугаагүй. Ээж минь орчин үеийн залуухан эмэгтэй, миний шийдвэрийг сонсоод ердөө ч гайхаагүй. Харин “Ангелина би чиний сонголтыг дэмжиж байна. Чи үнэхээр л хүсч байгаа бол амжилт хүсэхээс яахав. Чи минь хамгийн эрс шийдмэг бүсгүй шүү” гэсэн.

Тэр бас би жүжигчин болохыг мөрөөддөг байсан, хэн ч намайг порно жүжигчин бол гэж ятгаагүй гэжээ.
Порно жүжигчний амьдрал сонгосон Ангелина нөхөр ч үгүй, найз залуу ч үгүй гэнэ.
“Надад таалагдаад ирвэл ийм харилцаа тогтооход би бэлэн байна. Хайртай хүнээсээ юуг ч, өөрийнхөө ажлын тухай ч нуухгүй. Тэр намайг порно бизнесээс гаргана гэвэл би ажлаа л сонгоно. Яагаад гэвэл би ажилдаа дуртай” гэж Ангелина ярьжээ.

Олон улсын харилцааны сургуулийнхан түүнийг авьяаслаг, сурлагатай, ухаантай оюутан байсан гэж ярьж байна. “Ангелина нээлттэй, өөдрөг оюутан байсан. Хошин шог ойлгодог, хэвийн харилцаатай, өөрийнхөө санааг хүнд ойлгуулдаг, идэвхтэй, нийтлэг оюутан байсан юм” гэж нэг ангийн нь оюутан Анна Новикова хэлснийг “Московский комсомолец” сонин нийтэлжээ.  
Ер нь оюутан бүсгүй өөрийнхөө ирээдүйг ингэж сонгосныг Олон улсын харилцааны сургуулийнхан нэг их гайхаж шүүмжлэн хүлээж авсангүй гэж болно.
“Ангелинагийн тухайд ер нь төлөв хүн гэж болно. Тэр шүүмжлэлээс айлгүй өөрийн сонирхсон ажлаа л сонгож. Эрч хүчтэй бүсгүй. Яахав Ангелинагийн шинэ ажилд амжилт хүсэхээс яахав. Тэр бидэнд сайхан сайхан эротик зургуудаа ирүүлбэл бид өөрийн хэвлэлдээ нийтлэхэд бэлэн байна” гэж сургуулийн нь “Эстеты МГИМО” төслийн удирдагч Владислав Смакауз хэлжээ.

0 Сэтгэгдэл
Hitadtai suusan 1 ch Mongol er bhgui.Getel ta nar yalaadaa.Mongol huuhduud shig zalhuu nuhruu hun gj uzdeggui davarsan ulsuud lav Azid algadaa.Ihenhni eregtei duugee surguulias gargaj malchin bolgoj uursduu olson heden tugrug uur ni surch diplom avchihaad uursdiiguu doviilgoj yaridag ulsuud l olon bolood bn.Ta nar yada deel oej chadah ni he"d bn.Hool gj nohoin gulgidas shi
archaagui yumnuud gadaad huuhen bolhoor l goy gej bodood mongol huuhnuudee doosh ni hiigeed . Iim bj uursdiiguu neg l ih surhii mundag gej anduuraad bhiim daa. Sur suld ni unchihsan balai erchuud mongoloos zailtsgaa
Mongoliinhoo ur huuhdee hooltoi undtain ni bailgah gej yavaa huuhnuudee gazar door ortol ni muulchihaad haa hamaagui gadnii durnii yanhnuudiig bolhoor buur shuteed uheh ni ee. Iim balai erchuudeer duuren bolhoor mongol huuhnuud hari huniig songoj bgan . Hohi ni ee muu erchuud hiimori lundaa gej bhgui zolbirood l yavtsgaa da. Mongoliin ems huuhnuud bish erchuud ni l judaggui bolsonoos mongol maani suirch bn da
1 tenegees bolj suirne gej yu baisiin mongold ch biee unelegch xaa saigui l bgaa shdee zarim n chehd od bolood bgaa bhaa
Оросууд сүйрч байна даа Ангелина Дорошенкова бурханы өгсөн бэлгийг цангасан гологдсон эрчүүдийг жаргаах гэж дээ
sain bn sain ohin bn
Хамгийн их уншсан