Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ганцхан сарын дотор 56387 хүн лавлагаа авчээ

2011 оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ оны тавдугаар сарын 29 хүртэл хугацаанд сонгуулийн насны 38183 хүн иргэний үнэмлэхээ хаяжээ. Дээрх хүмүүсийн цахим үнэмлэхийг тавдугаар сарын 29-нд хэвлэж дуусаад харьяа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүлээлгэн өгчээ.  Харин тавдугаар 1-нээс хойш ганцхан сарын хугацаанд иргэний үнэмлэхээ гээсэн, хугацаа нь дууссан, шинээр авах хүсэлтээ гарган 56.387 хүн зурагтай лавлагаа авчээ. Эдгээр хүмүүсийн цахим үнэмлэхийг зургадугаар сарын 10 гэхэд хэвлэж дуусгах юм байна.  Зургадугаар сарын 1-нээс хойш иргэний үнэмлэхээ хаясан болон, хугацаа нь дууссан иргэд сонгуульд оролцох эрхгүй юм байна.    

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан