Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гоо бүсгүй шалгаруулах ер бусын тэмцээнүүд


Жил бүр дэлхийн өнцөг булан бүрт элдэв янзын гоо үзэсгэлэнгийн тэмцээн болдог. Тэгвэл дэлхий дээрх ер бусын тэмцээнүүдийн талаар мэдээлэл хүргэе. “Шоронгийн мисс”, “Заанан мисс”, “Биеэ үнэлэгч гоо бүсгүй”, “Орон гэргүй гоо бүсгүй” гээд сонсохоос л ер бусын тэмцээнүүд байгаа биз.

“Заанан гоо бүсгүй”

Тайландад болдог энэ тэмцээн нь олон нийтийн анхаарлыг заан устаж үгүй болж буйд хандуулах, гоо сайхны үнэлэмжийг өөрчлөхөд чиглэдэг. Тэмцээнд 90 кг-аас дээш жинтэй бүсгүйчүүд оролцдог.

Энэ жилийн тэмцээний гоо бүсгүйгээр 110 кг жинтэй оюутан охин Тарнрарин Хансаванг шалгарчээ. Тэрээр шагналд нь 1300 ам.доллар авсан гэнэ. “ Хүмүүс намайг хараад элдвээр ярихад би дургүй. Энэ бол миний л бие. Ихэнх хүмүүс намайг эрэмдэг амьтан мэтээр ярьж байгааг зөндөө сонсдог. Гэтэл үнэндээ би тарган л хүн.” хэмээн бүсгүй ярьжээ.

 Энэхүү тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдийн дундаж жин нь 182 кг байсан бөгөөд тусгай байрт шалгарсан бүсгүй Танханок Меккив ийм жинтэй.

Шагнал гардуулах ёслол Бангкокийн баруун зүгт байх амьтны хүрээлэнгийн зааны хашаанд болсон гэнэ.   
 
Трансексуал мисс

Энэ тэмцээн 2004 оноос эхлэн Паттайд болж байгаа юм. Тэмцээнд хүйсээ солиулсан залуус оролцдог.
 
Сүүлийн жилүүдэд энэ тэмцээн дэлхий даяар алдартай болж байгаа учраас зурагтаар 15 сая орчим хүн үздэг болсон гэдэг судалгаа ч гарчээ.
 
Гайхалтай нь тэмцээнд оролцогчид жинхэнэ гоо бүсгүйчүүдээс ялгахын аргагүй болсоор байгаа аж.

Тайландчууд тэднийг ад шоо үзэн элдэвлэдэггүй бөгөөд тэмцээнд оролцогчдыг хүндэтгэн угтдаг. Энэ тэмцээн нь жуулчдыг татдаг нэгэн томоохон шоу ч болоод байгаа юм байна.

 

Гудамжны мисс

Энэ тэмцээний 2009 онд Бельгид анх зохион байгуулсан байна.
 
Энэ тэмцээнд оролцогчид гудамжны тэнэмэл амьдралаасаа үүрд хагацаж, олон нийтийн хөдөлмөр эрхлэж хүн шиг амьдрах чинь хүсэлтэй байх ёстой гэнэ.
 
Эхний тэмцээнд ердөө 9 бүсгүй оролцсон гэнэ. Тэд жилийн турш тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс санал болгосон  сургалтанд суух ба мөн ажилд ороход нь зуучилж өгдөг байна.
 
Тэмцээний ялагч болсон 58 настай Терез ван Бель  бүтэн жилийн турш түүнд зориулж хөлсөлсөн байшинд үнэ төлбөргүй амьдрах эрхтэй болсон байна.
 
Орон гэргүй хүмүүст нийгмийн анхаарлыг хандуулахын тулд энэ тэмцээнийг зохион байгуулдаг байна.

 
Гитлерийн үеэр тэжээгчээ алдсан гоо бүсгүй

2012 онд Израйлын Хайф хотод энэ тэмцээнийг зохион байгуулжээ. 300 гаруй оролцогчтой эхэлсэн тэмцээний сүүлийн шатанд 14 эмэгтэй шалгарч үлдсэн байна.Тэд 74-97 насныхан байв.  

Тэмцээний миссээр 78 настай Хава Хершковиц шалгарчээ. Тэрээр еврейчүүдийн бөөнөөр баривчлах үед германчуудад баригдан хорих лагерьт 3 жилийн өнгөрүүлжээ.

Олон хүний дургүйцлийг дагуулж байсан энэ тэмцээний шүүмжлэгчид хорих лагерьт хоригдож байсан эмэгтэйчүүдийг ингэж тэмцээнд оролцуулах нь зохисгүй үйлдэл хэмээн буруутгаж байсан юм.

Харин зохион байгуулагчид нэгэн цагт зовж зүдэрч байсан энэ эмэгтэйчүүдэд сэтгэлийн таашаал зугаа цэнгэл өгөхийн тулд энэ тэмцээнийг зохион байгуулдаг. Тэд өөр хоорондоо танилцаж, амьдралынхаа түүхийг ярьдаг гэдэг.

 
«Гоо сайхны хагалгаанд орсон » мисс

Гоо сайхны хагалгаа гэдэг дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал аль хэдийнэ болжээ. Тиймээс гоо сайхны мэргэжилтнүүдийн гайхамшигт ажлыг олон нийтэд сурталчлах зорилготой “ Гоо сайхны хагалгаанд орсон гоо бүсгүй” тэмцээнийг 2009 оноос Унгарт зохион байгуулаг болсон байна. Мэдээж оролцогчид гоо сайхны мэс засалчийн үйлчлүүлэгч нь байх ёстой.

Тэмцээнд 18-30 насны бүсгүйчүүд оролцох бөгөөд нүүр эсвэл биеийнхээ альнэг хэсэгт гоо сайхны хагалгаа хийлгэсэн байх ёстой.
 
Үүнийгээ заавал баталгаажуулж баримт нотолгоогоо зохион байгуулагчдад өгөх хэрэгтэй.
 

Бүсгүйчүүдийн гоо сайхныг үнэлэхээс гадна эмч нарын ажлын үр дүнг хамгийн түрүүнд хардаг.
 
Тэмцээний ялагч 22 настай Река Урбан хөхөө томруулсан, арьсаа татуулсан, бас хамраа янзлуулсан. Гоо бүсгүйн титэм авсан Река Будапештын төвд өөрийн гэсэн байртай болсноос гадна шинэ машинаар шагнуулсан байна.

 
Шоронгийн гоо бүсгүй

Энэ тэмцээнийг АНУ-ын эмэгтэйчүүдийн хамгийн том хорих ангид жил бүр зохион байгуулдаг. Тэмцээнд оролцогчид гоо сайхан байдлаас гадна ерөнхий мэдлэг бас хорих ялаар шийтгүүлсэн шалтгаан жилээсээ шалтгаалан ялагчаар тодордог.

Энэ тэмцээн нь АНУ даяар нэлээн алдартай болсон бөгөөд телевизийн хэд хэдэн сувгаас бичлэг хийж, мөн оролцогчид ТВ шоуны урилга авдаг.


Иймэрхүү тэмцээн дэлхийн бусад оронд ч болдог. Жишээ нь Бразилийн шоронгийн гоо бүсгүй шалгаруулах үеэр авсан зургийг танд хүргэж байна.

Шоронгийн гоо бүсгүй тэмцээний ялагч нь

 
Цацагт хяруулын хөлт гоо бүсгүй

АНУ-ын Арканзас мужид болдог энэ тэмцээнд оролцогчид масктай олны өмнө гардаг. Мэдээж тэрхүү нүүрээ нуусан маск нь цацагт хяруулын зурагтай байх нь.
 
Сонирхолтой нь бүсэлхийнээс дээшх бүсгүйн бие хаа шүүгчдэд огт сонин биш. Тэд зөвхөн хөлийг нь харж гоо бүсгүйг шалгаруулах ёстой.
 
Энэхүү шоу тэмцээнд түрүүлбэл багагүй шагнал авдаг учраас нэлээн алдартай тэмцээн болоод буй.  
 

Үзэсгэлэнт сармагчин

1972 оны зургадугаар сард Гари Оуэнс нэртэй нэгэн эр энэхүү тэмцээнийг зохион байгуулжээ. “ Үзэсгэлэнт сармагчин” нэртэй энэ тэмцээнийг “Сармагчны ертөнц” кинонд зориулан анх хийсэн байна.

Оролцогчид толгойдоо сармагчны баг өмсдөг бөгөөд шүүгчид тэдэн дундаас хамгийн үзэсгэлэнт бүсгүйг мэдрэмжээрээ шалгаруулдаг.

Ялагч нь “Сармагчны ертөнц” кинонд тоглох эрх хождог байсан учраас оролцохыг хүсэгчид бас л олон байсан гэнэ шүү.

 

“Цөмийн бөмбөг”

Энэхүү хачин тэмцээнд 1950-иад онд АНУ-ын Невадад орших цөмийн бөмбөг туршилтын бүст болдог байжээ.  

Зохион байгуулагчдын зүгээс жуулчдын сонирхлыг Лас Вегаст татахын тулд энэ тэмцээнийг зохион байгуулдаг гэж тайлбарладаг байж.

 
Хүмүүжилтэй бүсгүй

Саудын Аравид жил бүр болдог энэ тэмцээнд мусульман үндэстнийхээ ёс заншлыг хүндэтгэн дээдэлдэг бүсгүйчүүд оролцдог.
 
Оролцогчид нүүрээ ил гаргахгүй. Тэмцээнийг шүүгчид тэдний амьдралын хэдэн өдрийг хамтдаа өнгөрүүлдэг.  Ингээд мусульман шашны уламжлалыг чанд сахиж, уламжлалт ёс журмаа нарийн чанд мэддэг бүсгүйг тэмцээний ялагчаар тодруулдаг.

 
Тэсрэх бөмбөг эсэргүүцэгч гоо бүсгүй

Норвегийн жүжигчин найруулагч Мортен Тровик “Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй байх эрхтэй” гэсэн уриан дор нэгэн төсөл хэрэгжүүлжээ. Түүний төслийн баатрууд нь анголийн 10 бүсгүй байв. Тэд бүгд минижүүлсэн талбайд өрөөсөн хөлөө алдсан.
 
Энэхүү фототөсөл нь “Явган тэсрэх бөмбөгийг үйлдвэрлэхийн эсрэг конвенци” баталсны 10, хэрэгжиж эхэлсний 9 жилийн ойд зориулагдсан байна
 
Ялагч нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн протез авах мөн европын эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх эрх хождог байсан аж.
 
Сүүлд нь Камбож болон Анголийн төр засгийн зүгээс энэ тэмцээнийг зохион байгуулахыг хориглосон байна. Тэдний үзэж буйгаар энэ нь тахир дутуу хүмүүсийг доромжилсон өнгө аястай тэмцээн байсан учраас гэжээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан