Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

TOEFL гэж юу вэ?

Асуулт, хариулт

Асуулт: TOEFL -ийн шалгалтыг хэдэн удаа өгөх боломжтой вэ?
Хариулт: TOEFL-ийн шалгалтыг хэдэн удаа өгч болно, ямар нэгэн хязгаар байхгүй. ETS буюу боловсролын тестийн байгууллага таны хамгийн сүүлчийн оноог тухайн сургуульд илгээдэг. Хангалттай оноог авах хүртэл TOEFL -ийн шалгалтыг хэд дахин өгөх нь олон хүмүүсийн хувьд нийтлэг байдаг.

Асуулт: Хуурч мэхлэх замаар оноог нэмэгдүүлэх боломжтой юу?
Хариулт: Мэдээж ингэх хэрэггүй. Хэн нэгний хариултыг харах боломж байхгүй

Асуулт: Хэрвээ би TOEFL-ийн шалгалтанд бага оноо авна гэдгээ мэдвэл оноогоо хүчингүй болгож болох уу?
Хариулт: Болно. Шалгалт дууссаны дараа хариулт тэмдэглэх хүснэгтэд шалгалтын оноо хүчингүй болгох хэсэгт энэ тухай мэдээллийг бөглөх хэрэгтэй.

Асуулт: Их сургууль, коллежид таны авсан TOEFL -ийн оноог хэрхэн мэдээлдэг вэ?
Хариулт: ETS буюу Боловсролын тестийн байгууллага нь таны оноог сургуульд үнэ төлбөргүй мэдээлдэг. 3-аас илүү сургуульд оноогоо мэдээлүүлэх хүсэлтэй байгаа бол оноог төлбөртэй мэдээлдэг. Энэ үйлчилгээг авах анкет хуудас нь TOEFL-ийн мэдээллийн товхимолд байдаг.

Асуулт: TOEFL -ийн хүлээн зөвшөөрөгдөх оноо хэд байдаг вэ

Хариулт: Их сургууль, коллеж бүр нь өөрийн гэсэн элсэлтийн бодлого шалгууртай байдаг. Тийм болохоор тухайн элсэхийг хүссэн сургуулийнхаа каталогоос болон элсэлтийн асуудал хариуцсан албанаас нь TOEFL-ийн онооны шалгуур үзүүлэлт нь хэд болохыг нь олж мэдэх хэрэгтэй.

Ихэнх тохиололд бакалаврын түвшний сургалтанд хамрагдах бол 60 аас дээш оноо, магистр түүнээс дээш түвшний сургалтанд хамрагдах бол 80- аас дээш оноо авах ёстой юм. Гэвч сүүлийн жилүүдэд TOEFL-ийн шалгуур үзүүлэлт болгож авах хамгийн бага оноо нь өндөрсөж өсөх хандлагатай байна. TOEFL -ийн өндөр оноо авах тусам гадаадын их сургууль, коллежид элсэн орох боломж нь өндөр болдог юм. Нөгөө талаас TOEFL-ийн оноо өндөр шаардаж байгаа нь тухайн сургуулийн магадлан итгэмжлэл, нэр хүнд өндөр байгааг харуулдаг

Асуулт хариулт

TOEFL д хэрхэн бүртгүүлэх вэ

Хариулт: Юуны түрүүнд ETS буюу Боловсролын тестийн байгууллагаас гаргадаг Information Bulletin For Computer Based Testing хэмэх эмхэтгэлийг олж авах хэрэгтэй. Энэ эмхэтгэлийг англи хэлний төвүүд болон их сургууль, коллежийн гадаад оюутны элсэлтийн асуудал хариуцсан албанаас авах боломжтой.

Мөн доорхи хаягаар ETS буюу боловсролын тестийн байгууллагаас авах буюу Монгол улсдаа төвүүдэд хандаж бүртгүүлэх боломжтой.

Address: TOEFL/TSE ServiceP.O.Box 6151Princeton, NJ 08541-6151

USA

Telephone:
Fax Number: 609/771-7500
E-mail: toefl@ets.org

IBT TOEFL- ийн тест ямар бүтэцтэй байдаг вэ.

IBT TOEFL-ийн тест нь унших, сонсох, ярих болон бичих гэсэн 4 хэсгээс бүрддэг. Хэсэг тус бүрт асуултанд хариулах заавар байгаа. Дараах хүснэгтээр асуултын тоо болон хэсэг тус бүрийн хийж гүйцэтгэх хугацааг үзүүлэв.

IBt TOEFL -ийн тестийн бүтэц

Тестийн хэсгүүд Асуултын тоо Хугацаа
Унших 3-5 текст тус бүр 12-14 асуулттай 60-100 минут
Сонсох 4-6 лекцийн хэсэг, тус бүр 6 асуулттай2-3 харилцан яриа, тус бүр 5 асуулттай 60-90 минут
Завсарлага
Ярих Нийт 6 даалгавар2 бие даасан4 хосолсон 20 минут
Бичих 1 хосолсон даалгавар1 бие даасан даалгавар 20минут30 минут

TOEFL гэж юу вэ?

Хариулт: TOEFL гэдэг нь Test of English as a Foriegn Language гэсэн үгийн товчлол юм. Энэ нь Англи хэл нь төрөлх хэл биш хүмүүсээс Америкийн их, дээд сургуульд суралцах хэлний чадварыг тогтоох зорилготой авдаг англи хэлний түвшин тогтоох шалгалт юм.

Америкийн Нью Жерси мужийн Принстоны Education Testing Service (ETS) хэмээх боловсролын байгууллагаас TOEFL -ийн шалгалтыг зохион байгуулж авдаг.

Энэ байгууллагаас TOEIC (Test of English for International Communication), SAT (Scholastic Assessment), GMAT (Graduate Management Admission Test), GRE (Graduate Record Examinations) зэрэг олон стандарт тестүүдийг гаргадаг юм.

Англи хэлний ийм олон стандарт тестүүд байдаг хэдий ч TOEFL бол хамгийн чухал шалгалт юм. ETS буюу боловсролын тустийн байгууллага энэ шалгалтыг 1965 оноос эхлэн авч эхэлсэн. Жил болгон TOEFL ийн шалгалтыг дэхий дээр 1250 гаруй тестийн төвд бараг 1 сая хүн өгдөг юм. АНУ болон Канадын 2500 орчим коллеж болон их сургууль нь англи хэлээр ярьдаггүй орнуудын оюутнуудаас тухайн сургуульд элсэх нэг шалгуур болгож энэхүү шалгалтыг авдаг юм.

Асуултын төрлүүд

IBT TOEFL- ийн тест нь PBT буюу CBT TOEFL-ийн тестийн өмнөх хувилбаруудаас олон асуултаараа ялгаатай. 2 буюу түүнээс дээш хэлний чадварыг хослуулсан асуултууд нь IBT TOEFL- ийн гол онцлог юм.
Хосолсон даалгаврууд нь:
• уншаад, сонсоод, дараа нь асуултанд хариулж ярих
• сонсоод, дараа нь асуултанд хариулж ярих
• уншаад, сонсоод, дараа нь асуултад хариулж бичих хэлбэртэй байдаг.
IBT TOEFL- ийн тестэнд хэрэглэгдэх
комьютерийн цэсҮҮд
Тестийн хэсэг тус бүрт байгаа командын цэсүүдийг нь тестийн туршид чөлөөтэй хөдөлгөх боломжтой байдаг. Жишээлбэл: Унших болон сонсох хэсгийн цэсүүдийг доор үзүүлэв. Командын цэсний зүүн дээд өнцөгт TOEFL Listening гэх мэтчилэн section буюу хэсгийн нэрийг үзүүлжээ. Сонсох хэсгийн командын цэсийг харъя.
⇒ Энэ цэс дээр та ямар асуултанд хариулах гэж байгааг болон ямар хугацаа танд үлдсэнийг харуулна.
⇒ Volume товчоор сонсох хэсгийн чанга сулыг тохируулна.
⇒ Help товчин дээр холбогдох тусламжийг авахын тулд дарна. Help товчийг ашиглаж байхад цаг зогсохгүй.
⇒ Next товчийг цааш үргэлжлүүлэхийн тулд ашиглана.
⇒ Next товчин дээр дарсан бол ok товчийг дарж хариултаа батлагаажуулна. Ok товчийг дарсан бол сонсох хэсгийн асуултыг дахин харах боломжгүй байдаг.
Одоо унших хэсгийн командын цэсийг харъя.
⇒ Асуултанд хариулахдаа текстийг бүхэлд нь харж болно. Зарим асуултанд хариулахад текстийг бүтнээр нь харахын тулд view text гэсэн товчийг дарах хэрэгтэй.
⇒ Veiw товчин дээр дарж хариултуудаа харна. Энд дуртай асуулт руугаа буцан орж хариултаа өөрчлөх боломжтой байдаг. Хариулахгүй орхисон асуултуудаа эргэж хараx боломжтой байдаг.
⇒ Унших хэсэгт өмнөх асуулт руугаа буцаж орохын тулд Back товчийг дарж орно.

IBT TOEFL -ийн унших хэсгийн бүтэц

Унших хэсгийн текстүүд
Текстийн асуултад хариулахаасаа өмнө текстийг дээш доош болгон дуустал нь унших ёстой. Дэлгэц дээр асуулт зүүн талд гармагц, текст нь дэлгэцийн баруун талд байрлана. Унших хэсгийн хариултад зөв хариулахын тулд тусгай суурь мэдлэг шаардагдахгүй, асуултад хариулахад шаардлагатай бүх мэдээллүүд текстэнд дотор байж байдаг.

Текстэн доторх төвөгтэй үг хэллэгүүдийн тайлбар өгөгдсөн байгаа. Хэрвээ та үгэн дээр комюьютерийнхаа хулганаар дарвал дэлгэцийн зүүн доод өнцөгт тайлбар нь гарна. Компьютерийн дэлгэцэн дээр текст болон асуулт хэрхэн харагдахыг үзүүлэв.

Унших хэсгийг уншихад 60-100 минут өгөх ба текстийг уншиж асуултад хариулахад үлдсэн цагийг дэлгэцэн дээр харж болдог.

IBT TOEFL-ийн сонсох хэсгийн бүтэц

Сонсох хэсэг нь Хойд Америк болон (англиар ярьдаг) дэлхийн бусад орнуудын ярианы англи хэлийг ойлгох чадварыг шалгадаг. Хичээлийн орчинд оюутнууд лекц болон харилцан яриаг сонсох хэрэгтэй байдаг.

IBT TOEFL -ийн сонсох хэсгийн материалуудад хичээлийн лекц яриа, урт үргэлжилсэн харилцан ярианууд багтдаг. Сонсох явцад тэмдэглэл хийж болно.

Лекц яриа

IBT TOEFL- ийн лекц яриа нь тестийн сонсох болон ярианы хэсгүүдэд орж ирдэг. Зарим лек ярианд багш голчлон ярьдаг. Лекц ярианы явцад багш профессор ганц нэг асуулт асуух буюу эсвэл ярианы дунд зарим нэг тайлбар хийх явдал гардаг. Зарим лекц ярианд багш асуулт асууж оюутнуудтай сэдвийн талаар харидцан ярилцаж асуудлыг хэлэлцдэг. Компьютерийн дэлгэцэн дээр гарах зургаас нэг хүн ярьж байгаа юм уу, эсвэл хэд хэдэн хүн ярилцаж байгаа эсэхийг мэдэж болно.

Зөвхөн профессор багш лекц орж байгаа зураг

Оюутан болон профессор багш хамтдаа ярилцаж байгаа зураг

Хичээлийн танхимд өрнөж буй харилцан яриа

IBT TOEFL – ийн сонсох хэсгийн харилцан ярианууд нь багш профессор, эсвэл багшийн туслах ажилтан, эсвэл оюутны байр хариуцсан ажилтан, номын сан, тэнхимийн нарийн бичгийн дарга зэрэг хүмүүсийн ажил дээр нь өрнөж байгаа ярианууд байдаг. Компьютерийн дэлгэц дээр байгаа зураг нь ярилцагчдын хэн болох, ямар газар байгааг талаарх төсөөллийг танд өгнө.

Харилцан ярианы жишээ

IBT TOEFL -ийн сонсох хэсгийн бусад чухал онцлогууд

• Сонсох явцад тэмдэглэл хөтөлж болдог, шалгалтын дараа тэмдэглэлийг хураан авч шалгалтын танхимаас гарахын өмнө устгадаг.
• Харилцан яриа болон лекц яриа нь TOEFL-ийн тестийн өмнөх хувилбаруудынхаас урт байдаг.
• Нэг лекц яриа нь Британи болон Австрали аялгатай байдаг.
• Олон сонголт бүхий асуултын шинэ хэлбэр нь ярилцагчийн хандлага, итгэл үнэмшлийн байдал, зорилгын талаар асуусан байдаг. Ийм асуулт нь ярилцагчдын дууны өнгө, бусад дохио зангааг сайн мэдэрч сонсохыг шаарддаг. Бас ярьж буй асуудалдаа ярилцагч хэрхэн хандаж буйг тодорхойлдог.

  • IBT TOEFL-ийн бичгийн хэсгийн бүтэц
  • IBT TOEFL -ийн бичгийн хэсгийн 2 даалгаврыг танилцуулъя:
  • Эхний даалгавар нь 230-300 орчим үгтэй богино текстийг ойролцоогоор 3 минут уншаад дараа нь тексттэй холбоотой богино лекц яриаг сонсож, уншсан, сонссон мэдээлэл дээрээ үндэслэж бичих бичгийн хосолсон даалгавар юм.
    Бие даасан бичгийн даалгаварт ерөнхий сэдвийн тухай, оюутны амьдралдд нийтлэг тохиолдох асуудлын талаар саналаа бичих даалгавар байдаг. Та өөрийн саналыг ярихдаа жишээ гаргаж, учир шалтгааныг тайлбарлана. Энэ даалгавар нь бичгээр болон компьютерээр авах TOEFL -ийн тестийн эссе бичих даалгавартай адилхан юм.
  • IBT TOEFL-ийн ярианы хэсгийн бүтэц
  • Ярианы хэсэг нь асуулт болон хариулттайгаа нийлээд ойролцоогоор 20 минут үргэлжилнэ. Дотроо 6 даалгавартай байдаг.
    Эхний 2 даалгавар нь шалгуулагчид нийтлэг сэдвээр зөвхөн ярих даалгавар юм.
    Үлдсэн 4 даалгавар нь хосолсон даалгавар бөгөөд асуултанд хариулахдаа хэлний хэд хэдэн чадварыг хослуулдаг. Эхлээд богино мэдээллийг сонсож уншина. Тэмдэглэл хөтөлж, ярих үедээ түүнийгээ ашиглана. Дараа нь уншсан болон сонссон материалтайгаа холбоотойгоор асуулт тавигддаг. Ярих даалгавруудыг чихэвч, микрофоны тусламжтайгаар хийж гүйцэтгэнэ.
  • IBT TOEFL-ийн оноо
  • IBT TOEFL нь нэгэнт өмнөх хувилбаруудаасаа өөр болохоор оноог бас өөр өөрөөр дүгнэдэг. IBT TOEFL-ийн оноо нь хэлний 4 чадвар тус бүр дэх даалгаврын гүйцэтгэлийг харуулдаг.
    Сонсох 0-30
    Унших 0-30
    Ярих 0-30
    Бичих 0-30гэсэн оноог тус тус авч болно. 4 хэсэг тус бүрийн оноог нэмж нийт оноог гаргадаг.

    Ярианы болон бичгийн хэсгийн хариултыг дүгнэх
    Ярианы даалгавруудын хариуг дижиталаар бичиж ETS буюу боловсролын тестийн байгууллагад интернэтийн сүлжээгээр илгээдэг.
    Шалгуулагч бүрийн хариуг доод тал нь 3 дүгнэгч дүгнэдэг. Зарим даалгаврыг 2 хүн дүгнэдэг. Ярианы хэсгийн даалгавар бүрийн хариуг оноо дүгнэх стандартын дагуу 0-4 гэсэн шаталбараар дүгнэдэг. Нийт 6 даалгаврын нийлбэр оноо нь 0-30 байна. Оноог дүгнэгчид сэдвийг хөгжүүлж, дэлгэрүүлсэн байдал, бусдад ойлгуулж хүртээх чадвар, хэлний хэрэглээний түвшингээр нь шалгуулагчийн ярих чадварыг дүгнэнэ. Сэдвийг хөгжүүлэх гэдэгт шалгуулагч тухайн сэдвийг онож түүнд хамаарагдах мэдээллийг ярьсан эсэхийг харгалзаж үздэг. Мөн түүнчлэн шалгуулагч тухайн сэдвээр хосолсон даалгавруудад өгөгдсөн мэдээллийг базаж нэгтгэн дүгнэх чадварыг харгалзан үзнэ. Хариултын товч, тодорхой, саадгүй, ойлгомжтой байдлыг дүгнэгчид авч үздэг. Эцэст нь оноо дүгнэгчид нь шалгуулагчийн хэрэглэсэн үгсийн сан, дүрмийн хэрэглээний чадал чансааг бас авч үздэг юм.
    Бичгийн хэсгийн даалгавруудын хариултыг интернетийн сүлжээгээр илгээдэг. Даалгавар бүрийг 2 дүгнэгч зохих стандартын дагуу 0-5 гэсэн онооны шаталбараар дүгнэнэ. 2 дүгнэгчийн оноо нь 1-ээс илүү оноогоор зөрвөл гуравдах дүгнэгч оноо өгдөг. 2 бичих даалгаврын нийлбэр нь 0-30 байдаг.
    Хосолсон даалгаврын хариуг бичсэн зүйлийн чанар, өөрөөр хэлбэл доторх зохион байгуулалт, дүрэм болон үгийг хэр оновчтой хэрэглэсэн байдал, бүрэн гүйцэд, агуулгын нягт нямбай зэрэгт үндэслэж дүгнэдэг.Оноог мэдээлэх
    IBT TOEFL-ийн оноо нь их сургууль, коллежийн сурах орчинд амжилт гаргаж суралцахад хувь хүн хэр зэрэг бэлтгэлтэй байгааг харуулна. Онооны хуудсанд хэлний 4 чадвар тус бүрийн оноо, нийт оноог тавьсан байна.
    Оноог шалгалт өгсөн өдрөөс хойш ажлын 15 дахь хоногт интернэтийн сүлжээгээр мэдээлдэг. Шалгуулагч болон оноог хүлээн авагч байгууллага, агентлагууд нь оноог үнэ төлбөргүй үзэх боломжтой. Онооны хуудсыг интернетээр оноо мэдээлэгдсэнээс хойш богино хугацаанд шуудангаар илгээдэг.

IBT TOEFL -д бэлтгэх зөвлөмж

Та TOEFL-ийн шалгалтанд бэлтгэж сайн дадлага хийж тодорхой чадварыг эзэмшиж шалгалт өгөхөд бэлэн болсон бол Боловсролын Тестийн Байгууллагаас танд дараах зөвлөмжүүдийг өгч байна.
⇒ Цаг дэмий үрэхгүйн тулд тестийн хэсэг тус бүрийн зааврыг нарийн мэдэж мөрдөөрэй.
⇒ Help товчийг ашиглаж байх явцад тестийн цаг зогсдоггүй учраас үнэхээр зайлшгүй тохиолдолд энэ товчийг дараарай.
⇒ Та зөвхөн одооны хийж байгаа асуултдаа анхаарлаа төвлөрүүл. Өмнө хийсэн асуултныхаа зөв эсэхэд санаа зовох хэрэггүй.
⇒ Нэг асуултанд хэт удаан хугацаа зарцуулахаас зайлсхийх хэрэгтэй.
⇒ Хэрвээ та хариултыг мэдэхгүй бөгөөд тухайн асуултанд удаан бодож цаг алдахаар байвал буруу гэж үзсэн хариултуудаа хасах замаар устгаж үлдсэн хариултыг сонгоорой. Унших хэсгийн хариултыг View товчин дээр дарж шалгаарай. Гэхдээ энэ алхмыг бүх асуултанд хариулсаныхаа дараа хийвэл цаг хэмнэнэ.
⇒ Асуулт бүрт хариулах хугацаа хангалттай байдаг болохоор хэтэрхий яарах хэрэггүй. Хэсэг тус бүрийг хийж гүйцэтгэх хугацааг сайн мэдэж тестийн сүүлч рүү яарч сандрахгүйн тулд асуулт бүрт хангалттай хугацааг сайн хуваарлаж цагийг зөв зарцуулаарай. Хэрвээ та хүсвэл компьютерийн цагийг нууж болно. Тэгэхдээ цагтаа хяналт тавьж үе үе харж байх нь зүйтэй. Сонсох болон унших хэсэг, бичгийн хэсгийн дагнасан болон хосолсон даалгаврын цаг дуусахаас 5 минутын өмнө цаг танд автоматаар сануулга өгнө.

IBT TOEFL -Д БҮРТГҮҮЛЭХ

Алхам1 IBT TOEFL -ийн мэдээллийн товхимлыг олж авах хэрэгтэй. Энэ товхимлоос шалгалт өгөх хуваарь, журам, хураамж, шаардагдах бичиг баримтын тухай мэдээллийг олж үзэж болно. Энэхүү товхимлыг TOEFL-ийн веб сайтаас (www.ets.org/ toefl) татаж авах буюу захиалж авч болно.

Алхам 2 TOEFL-ийн веб сайтаас (www.ets.org/ toefl) IBT TOEFL -ийн шалгалт авах хуваарь, тестийн төвүүдийн жагсаалтыг үзэж байх хэрэгтэй.
Алхам 3 Интернетээр, утсаар, шуудангаар бүртгүүлээрэй. TOEFL-ийн веб сайтын хаягаар бүртгүүлэхдээ хэрэглэгчийн нэр, нууц үгийг шаарддаг.

TOEFL-ийн веб сайтад хандсанаар:

⇒ Хувийн мэдээлэл (холбоо барих мэдээлэл жишээлбэл: нууц үгээ солих, хаягаа өөрчлөх гэх мэт)
⇒ Бүртгэлээ харах
⇒ Дахин бүртгүүлэх, эсвэл бүртгэлээ хүчингүй болох
⇒ Онооны хуудас нэмж авах зэргээр үйлчилгээ хүсэх
⇒ Өмнө өгсөн үйлчилгээний захиалгаа шалгах
⇒ Оноогоо харах зэрэг боломжтой юм.
Шуудангаар бүртгүүлэхдээ IBT TOEFL-ийн мэдээллийн товхимол дахь бүртгэлийн хуудсыг бөглөнө. Бүртгэлийн хуудсыг TOEFL-ийн веб сайтаас татаж авч болно. Шалгалт өгөхөөс дор хаяж 7 хоногийн өмнө утсаар юм уу, интернетээр бүртгүүлэх ёстой. Хэрвээ шуудангаар бүртгүүлж байгаа бол таны бүртгэлийн хуудсыг ETS буюу боловсролын төв байгууллага шалгалт эхлэхээс 7 хоногийн өмнө хүлээж авсан байх ёстой.

IBT TOEFL-ийн тухай асуулт, хариултууд

TOEFL-ийн шалгалт яагаад өөрчлөгдөж байгаа вэ?

TOEFL-ийн шинэ тест нь их сургууль коллежид суралцахад зайлшгүй шаардагдах англи хэлний чадварыг илүү сайн тогтоож чадах юм. Шинээр нэмэгдсэн ярианы хэсэг нь ярианы англи хэлийг хэрэглэх чадварыг шалгана. Бичгийн болон ярианы хосолсон даалгаврууд нь харилцааны энэ чухал чадваруудыг хослуулан хэрэглэх чадварыг тогтоодог.

IBT TOEFL юугаараа өөр вэ?

IBT TOEFL-д ярианы хэсэг нэмэгдэж орсон. Яриа, Бичгийн хэсэгт дагнасан болон хосолсон даалгаврууд орсон. Өгүүлбэрийн бүтцийг шалгах хэсэг байхгүй болсон. Дүрмийг бусад хэсгийн асуулт, даалгавруудаар дамжуулж шалгадаг болсон. Тестийн туршид тэмдэглэл хийхийг зөвшөөрдөг болсон. IBT TOEFL-ийн сонсох хэсгийн лекц яриа, харилцан яриа нь хэмжээгээрээ өмнөхөөс урт болсон. Сонсох хэсгийн яриа нь бодит амьдралын нөхцөлтэй нийцсэн. Нэг лекц яриа нь Британи, эсвэл Австрали аялгатай байгаа. Ярилцагчийн хандлага, зорилго, итгэл үнэмшлийн байдлыг ойлгож буй эсэхийг шалгасан шинэ асуултууд нэмэгдсэн. Унших хэсэгт мэдээллийг ангилах, хүснэгтэд бөглөх, товчлол хийх зэрэг асуултын шинэ төрлүүд орсон. Бичих хэсэгт компьютерт түргэн шивэх чадвар шаардагдана.

IBT TOEFL –ийн шалгалтыг авч хэрэгжүүлж эхлэх хугацаа

Боловсролын Тестийн Байгууллага нь тестийн онооны нэгдмэл байдал болон шалгуулагчдад тавих чанарыг хангахын тулд дэлхий дээр IBT TOEFL -д шат дараалалтай шилжин орж байна. Энэ шалгалтыг АНУ-д 2005 оны 10-р сарын 22-нд Канад, Герман, Итали, Франц улсуудад авч эхэлсэн. Бусад улсууд 2006 оноос эхлэн шат дараалан IBT TOEFL -д шилжин орж байна. CBT буюу компьютерээр авах TOEFL, PBT буюу бичгээр авах TOEFL-ийн шалгалтуудыг дэлхийн улс орнууд IBT TOEFL -д нэг мөр шилжин орох хүртэл үргэлжлүүлэн авах юм.

IBT TOEFL -ийн шалгалтыг авах

Шинэ тестийг тогтоосон хуваарийн дагуу найдвартай интернетийн сүлжээ бүхий тестийн төвүүдэд авч байна. Тестийн төвүүдийн тухай мэдээллийг www.ets.org/toefl хаягаар авч болох ба энэхүү мэдээлэл нь байнга шинэчлэгдэж байдаг.

Тестийн тодорхой хэсгээр шалгалт өгч болох уу?

IBT TOEFL -ийн тестийн бүрэлдхүүн хэсгүүдийг бүгдийг нь хийж байж оноо авдаг.

Тестийн ашиг тус юу вэ?

IBT TOEFL нь дээд боловсрол дахь англи хэлний хэрэглээнд бүхэлд нь шинээр хандах хандлагыг бий болгож байна.

Шинэ тест нь хуучнаасаа хэцүү юу?

IBT TOEFL -ийн унших болон сонсох хэсэг нь өмнөх хувилбаруудаасаа тийм ч өөр биш. Унших болон бичгийн хосолсон даалгаврууд нь хэцүү байж болох юм. Их сургууль коллежид оюутнууд уншиж сонссон зүйлээрээ ярих болон бичгээр харилцаж чаддаг байх ёстой. Ярианы хэсгийг тестэнд оруулсан болон харилцах чадварт ач холбогдол өгсөн явдал нь цаашдаа англи хэлийг хэрхэн заах талд түлхэц болох учиртай юм. Оюутнууд ч эцсийн үр дүнд өөрсөддөө англи хэлний өндөр түвшинг бий болгож, чөлөөтэй харилцах чадвартай, өөртөө итгэлтэй болох юм. Мөн түүнчлэн их сургууль, коллежийн элсэлтийн алба, түвшин тогтоох сургалтын байгууллагууд нь тухайн элсэгчийн харилцах чадварын тухай бодитой мэдээллээр хангагдаж чадна.

IBT TOEFL -ийн ярианы хэсгийг хэрхэн дүгнэдэг вэ?

Зургаан даалгаврыг 0-4 гэсэн оноогоор дүгнээд нийлбэрийг 0-30 гэсэн харгалзах оноонд шилжүүлнэ. Хариултыг нарийн мэргэжлийн дүгнэгчид дүгнэнэ. Ярины хэсгийг дүгнэх зааврыг 357-362-р хуудаснаас олж үзээрэй.

IBT TOEFL-ийн бичгийн хэсгийг хэрхэн дүгнэх вэ?

2 даалгавар тус бүрийг 0-5 гэсэн оноогоор дүгнэж нийлбэрийг нь 0-30 гэсэн хуваарьт оноонд шилжүүлнэ. Нарийн мэргэжлийн дүгнэгчид нь сэдвийг өрнүүлж хөгжүүлсэн байдал, зохион байгуулалт, агуулгыг бүрэн гүйцэд гаргасан эсэх, дүрэм болон үгсийн санг зөв оновчтой хэрэглэсэн байдлаар хосолсон даалгавруудыг дүгнэнэ.

TOEFL-ийн оноог шинэ хүснэгтээр дүгнэх үү ?

Тийм ээ. Онооны шинэ хүснэгт нь дараах байдалтай байна.

• Сонсох 0-30

• Унших 0-30

• Ярих 0-30

• Бичих 0-30

Нийт оноо 0-120 байна. 4 хэсгийн оноог нэмж нийт оноог гаргана.

IBT TOEFL -оос өмнө нь өгсөн шалгалтын оноо хүчинтэй байх уу?

Өмнө нь өгсөн шалгалтын оноо нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жилийн дотор хүчинтэй байна. IBT TOEFL-оос өмнөх шалгалтын оноог сургууль, боловсролын байгууллагууд хүлээн зөвшөөрөх үү? Зөвшөөрнө. Гэхдээ элсэн орохоор төлөвлөсөн их сургууль, коллежийнхоо тавьж буй шаардлагыг мэдэхэд илүүдэхгүй.

IBT TOEFL -ийн оноог бичгээр буюу компьютерээр авах

TOEFL-ийн оноотой харьцуулсан хүснэгт байдаг уу? Байдаг. Энэ хүснэгтийг 493-495-р хуудаснаас үзээрэй.

IBT TOEFL -ийн эх сурвалжууд

Загвар тестийг хаанаас олж авах вэ?

IBT TOEFL -ийн тестийн загварыг www.ets.org/toefl хаягаар үнэ төлбөргүй үзэж болно. 4 хэсэг тус бүрийн загвар даалгавруудыг онлайнаар авч үзэх боломжтой.

IBT TOEFL -ийн дадлагыг хэрхэн хийх вэ?

Дадлагын тест, даалгавруудыг toeflpractice.ets.org хаягаар онлайнаар авч үзэх боломжтой. Мөн ярианы дасгалын загваруудтай танилцаж, хэлэлцүүлгийн самбарыг ашиглаж, зөвлөмжүүдийг авч болно. Дадлагын тестийг хийсний дараа гишүүд оноогоо тэр даруй хүлээн авч гүйцэтгэлийн үр дүнгээ мэдэх боломжтой байдаг. Унших, сонсох, бичих хэсгүүд бас нэмэлт дадлагын даалгавруудыг хийж гүйцэтгэж болно. Ярих хэсэгт оноо авахыг хүсч байвал нэмэлт төлбөр төлж ярианы дадлагын даалгаврууд хийж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.ets.org/test хаягаар орж үзээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан