Баянзүрх буюу зүүн зүгт ДЦС байдаггүйгээс тус дүүргийнхэн дулааны дутагдалд ороод буй. Тиймээс ч 10 гаруй жил нам даралтын зуухаар дулаанаа авч буй Цагдаагийн академийн орчмын орон сууц болон УС-15 байрыг энэ жил төвлөрсөн дулааны шугамд холбохоор боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хэлж байсан. Гэвч хөрөнгө мөнгө дутагдалтай байсан уу эсвэл хот төлөвлөлтдөө нарийн шугам татна гэж тусгав уу зураг төслөөр зөвхөн Цагдаагийн акамдемийн орчмынх төвлөрсөн дулаанд холбогдоно гэжээ. Нөгөөтэйгүүр, төвлөрсөн дулаанд холбогдоно гэсэн сургаар нь УС-15 орчмоор орон сууцны хороолол сүндэрлэж буй. Тиймээс төвлөрсөн дулааны шугамд энэ жилдээ холбогдохгүй учраас дээрх барьж буй орон сууцны хорооллууд ашиглалтад орвол УС-15 байрны халаалт доголдох эрсдэл бийг анхааруулжээ. Ямартай ч Засаг дарга нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.