Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зураач Мило Мойре үзэсгэлэнгийн нээлт дээр нүцгэллээ

Швейцарийн зураач, 32 настай Мило Мойре Олон улсын “Арт-Базель” яармагийн нээлтийн үеэр бүхий л хувцасаа  тайлан зургаа татуулж селфиджээ.
Тэрээр Barfüsserplatz талбай дахь түүхийн музейн өмнө ирээд аппаратаа суурилуулсныхаа дараа  майк,  богино өмдөө тайлан зөвхөн гуталтайгаа үлдээд зургаа авч эхэлсэн байна. Тэр бас хэн нэгэн нь надтай зургаа татуулмаар байна уу гэж ойр байгсаддаа хэлсэн гэнэ.
“Эл яармаг  зөвхөн элитүүдэд зориулагдаагүй гэдгийг батлахын тулд үүнийг хийсэн” гэж зураачийн туслах нь мэдэгджээ.  Энэ үйлдлийнхээ өмнө зураач ямагт хувцастайгаа байсан гэнэ. 

Мило Мойре гудамжинд, үзэсгэлэнгийн танхимд нүцгэн ирж бас дуулиан тарьж байсан удаатай.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан