Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зам засварын ажлыг наадмаас өмнө дуусгана

Нийслэлд зам засвар, тохижилтын ажил ид өрнөж байна. Зам засварын ажлыг хариуцсан компаниуд улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 47 зам, уулзварт 120 мянга 720 метр.квадрат хэвтээ тэмдэглэл, 1000 ширхэг тэмдэглэгээ хийгээд байгаа аж. Мөн 25 мянган метр.квадрат  зам, зургаан гүүрэнд урсгал засвар хийж байна. “Нарантуул” худалдааны төвийн уулзварын төмөр зам дээгүүр автомашины гарц барих ажлыг энэ сарын 20-нд дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн наадмаас өмнө бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын болон спортын талбай 34-ийг байгуулж, 20 газарт цэцгийн мандал байгуулах, 80 мянга гаруй шоо.метр талбайг зүлэгжүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан