Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар-Астана, Улаанбаатар-Алматагийн чиглэлд нислэг үйлдэнэ

Иргэний нийсэхийн ерөнхий газар одоогоор гадаадын 30 гаруй улстай харилцаатай ажилладаг. Тус газрынхан Монголын агаарын тээвэрт харилцан ашигтай байдлаар зарим гэрээг шинэчилжээ. Тухайлбал, БНКазУ, Турктэй шинэчилсэн гэрээ байгуулж, Улаанбаатар-Астана, Улаанбаатар-Алматагийн чиглэлд шууд нислэг хийхээр болсон байна. Гэхдээ хэзээнээс нислэгээ үйлдэж эхлэхээ одоохондоо товлоогүй байгаа гэнэ. Түүнчлэн Туркийн Станбул-Улаанбаатарын чиглэлд, БНСУ-ын Чежү, Пусан, Тайландын Бангкок зэрэг хот руу шууд нислэг хийхээр бэлтгэл хийж байна. Мөн Улаанбаатараас Лондон, Япон, АНУ-ын баруун эргийн хотууд руу шууд нислэг хийхээр тухайн улсын эрх зүйн боломжийг судалж байгаа гэнэ. Эдгээр хэлэлцээг энэ онд амжихгүй бол ирэх жил бүтээнэ хэмээн төвлөж буйгаа албаныхан хэлжээ.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан