Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Крымыг алдсаныхаа төлөө Украин оросын гадаад дахь хөрөнгийг авна гэв

Крымыг өөрийн бүрэлхүүнээс Орост алдсаныхаа төлөө Украин улс ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг нэхэмжилнэ   гэж украины “Тавдугаар суваг” телевизээр тус улсын Хуульзүйн дэд сайд Наталья Севастьянов мэдэгдэжээ. Энэ бол украин улс хохирлоо нөхөн төлүүлэх хамгийн боломжтой хувилбар гэж дэд сайд хэлсэн байна. Ингэхдээ Европын хүний эрхийн шүүхэд нэхэмжлэл хүргүүлж  шийдвэр гаргуулаад хөрөнгийг нь хураах арга байж болох юм гэжээ. “ОХУ-ын гадаадад байгаа хөрөнгийг хураах арга нь хамгийн үр ашигтай. Энэ аргыг хэрэгжүүлэхийн төлөө бид чадах бүхнээ хийнэ” гэж Севастьянов хэлсэн байна.
2014 оны арванхоёрдугаар сард Киев Европын холбооны хүний эрхийн шүүхэд хандаж Крымыг ОХУ-ын бүрэлдхүүнд орсонтой холбоотой эдийн засгийн хохирлоо тооцож нэхэмжлэл гаргасан юм. Тэд нийтдээ нэг их наяд гривен буюу 47,3 тэрбум доллар нэхэмжилсэн юм.
Украины ерөнхий сайд Арсений Яценюк үүний өмнө Крымын хойгийг алдсаныхаа төлөө Москватай шүүхээр заргалдана гэж мэдэгдэж Хуульзүйн яамандаа тусгай алба байгуулсан байна.  
Крымын бүгд найрамдах улс 2014 оны гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн санал асуулга явуулж Украины бүрэлдхүүнээс гараад хоёр хоногийн дараа гуравдугаар сарын 18-нд Крым, Севастополь хоёр ОХУ-ын бүрэлдхүүнд бүрэн эрхтэй нэгж болж орсон тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

0 Сэтгэгдэл
heden kopeik hoshnogo ruu n chih.esvel hailuulaad 9 suvend tsutga
Хамгийн их уншсан