Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Саусгоби сэндс”-ийн гомдолд дээд шүүх хариу өгөв
Улсын Дээд шүүхээс “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гомдолд өнөөдөр хариу өглөө.

Дээрх хариунд “Иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах ... эрхтэй” гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээдийг субъектээр нь нэрлэн заасан бөгөөд иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээд биш байна. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд та бүхэн энэхүү эрхээ эдэлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт уучлал үзүүлж хууль зөрчсөн тухай гомдол нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд тус тус хамаарахгүй болно. Ийнхүү гомдол гаргах эрхгүй этгээдүүдийн гомдлыг үндэслэн дээрх эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй байгааг гомдол гаргагч нарт мэдэгдье” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан