Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элвис Преслийн автобус 268 мянган долларын үнэтэй

“Рок-н-роллын хаан” Элвис Преслийн концерт тоглохоор явахдаа унаж байсан автобусыг дуудлага худалдааны Julien"s Auctions танхим 268 мянган доллараар худалдсан байна. Хуучны, гэсэн атлаа урлагийн одын хэрэглэж байснаас үнэ цэнээ алдаагүй энэ автобусны шинэ эзнээр Техас мужийн нэгэн тодорчээ.
Дуучин энэ автобусыг 12 хүнтэй хамтлагтаа зориулж 1976 онд авч, тэднийгээ унтахад зориулан 9 ор хүртэл тоногложээ. Энэ автобус сэрүүцүүлэгч, хөргөгч, хийн зуух, бас телевизортой.
Энэ дуудлага худалдаагаар алдарт дуучны хувийн 200 орчим эд зүйлийг зарсны дотор “рок-н-роллын хаан”-ы цэргийн дүрэмт хувцас 48 мянга, ээждээ зориулан бичсэн “Love Me Tender” дууны бичлэг нь 125 мянган долларын үнэ хүрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан