Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Испанид зугтаасан буханд өртөж 11 хүн бэртжээ


Испанийн Толеда мужийн  Талавера-де-ла-Рейна хотын талбайд бух хашаанаасаа гарч зугтаан гудамжаар давхиж цугларсан хүмүүс рүү  дайрснаар 11 хүн бэртэж гэмтлээ гэж El Correo хэвлэл мэдээлжээ. “Талбайд байсан хүмүүс сандралдаж  зугтаасан ч буханд дайруулж, бас мөргүүлж 11 хүн янз бүрийн гэмтэл авсан” гэж хотын хууль сахиулах байгууллага мэдээлсэн байна.
Бэртэж гэмтсэн хүмүүсийн дотор 9 настай хүүхэд байсан байна. Гэмтсэн хүмүүсийн 10-ыг нь эмнэлэгт хүргэжээ. Эцэст нь цагдаагийн эргүүлийн машин бухыг дайрч хөнөөснөөр энэ явдал төгсчээ.

2010 оны наймдугаар сард бас испанийн Тафалья хотод бух тэмцээний талбайд 30 орчим хүнийг дайрч бэртээж байсан юм.

0 Сэтгэгдэл
ХОХЬ НЬ,АМЬТАН ТАМЛАЖ БАЙХААР ХООРОНДОО АЛАЛЦАЖ ЗУГААГАА ГАРГААЧ ТЭНЭГ ИСПАНЬЧУУДАА.
ХОХЬ НЬ,АМЬТАН ТАМЛАЖ БАЙХААР ХООРОНДОО АЛАЛЦАЖ ЗУГААГАА ГАРГААЧ ТЭНЭГ ИСПАНЬЧУУДАА.
Хамгийн их уншсан