Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хараагүй эмэгтэй төрөх хүүхдээ 3D-ээр “харж байна”


17 насандаа хараагүй болсон бразиль эмэгтэй Татьяна Гуерра удахгүй төрүүлэх хүүхдийнхээ царайг “хармаар байна” гэж боддог ч эмч нар энэ хүслийг нь биелүүлчихнэ гэж санасангүй.
Харин хэт ягаан авианы тусламжтайгаар түүний хэвлий дэх хүүхдийн төрхийг 3D  хэвлэгчээр гаргаж эхэд нь  тэмтрүүлэн “харуулжээ”.

Татьяна  өөрийн нь төрүүлэх хүүхэд яг л хүсч байсан шиг нь хөөрхөн байна гэж ярьсныг орон нутийн телевиз дамжуулсан байна. Тэр бас “Би Мурильо хүүтэйгээ төрөхөөс нь өмнө “уулзаж” байгаадаа маш их баяртай байна” гэжээ. Харааны брэхшээлтэй эхчүүд ирээдүйд төрөх хүхдийнхээ царай төрхийг орчин үеийн техник технологийн ачаар ингэж харж болох боломжтой болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан