Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХААН банкнаас 30 сая төгрөг залилсан Д.Энхмандахыг шүүж байна

Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр 10:00 цагаас “Эрдэнэ суварга” компанийн нягтлан Д.Энхмандахад холбогдох хэргийг хэлэлцэж байна. Тэрээр тус компанийн захирал Б.Сувдаагийн нэрээр ХААН банкнаас 30 сая төгрөгийн зээл авч залилсан, захирлынхаа 15 сая төгрөгийн машиныг худалдаж, завшсан хэрэгт буруутгаж байгаа юм. Д.Энхмандах өөрийгөө энэ хэрэгт буруугүй хэмээн мэдэгдэж, “Эрдэнэ суварга” компанийн захирал Б.Сувдаа, үүсгэн байгуулагч НИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нарын хууль бус үйлдлийг илчилж АТГ-т өгсөн удаатай. Харин Д.Энхмандахад холбогдох дээрх хэргийг хууль хяналтынхан таван жил шалгасан юм.  

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан