Монголын иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани
олон улсын чиглэлд нислэгийн үйл ажиллагаагаа өргөтгөхөд зориулж “Боинг”
компанийн 737-700 онгоцыг АНУ-ын “ILFC” компаниас авахаар боллоо.
2012 оны эхний улирлын байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол
Улсаас олон улсын чиглэлийн зорчигч урсгал 30%-аар нэмэгдсэн байна.
АНУ-ын Калифорния мужид байрлах “ILFC” компани нь өөрсдийн эзэмшилд байдаг
онгоцны үнэ цэнээрээ дэлхийд нэгт, онгоцны тоогоороо дэлхийд хоёрт ордог том
компани юм. “Изинис Эйрвэйз” компанийн гүйцэтгэх захирал С. Мөнхсүх, “ILFC”
компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Давид Никсон нар өнгөрсөн
3-р сард агаарын хөлөг авах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
“Боинг” компанийн 737 маягийн онгоц нь дунд зайн тийрэлтэт хөдөлгүүрт онгоц
бөгөөд дэлхийн агаарын тээврийн салбарын түүхэнд хамгийн их худалдагдсан
тийрэлтэт онгоц юм. Энэхүү онгоц нь Улаанбаатараас зогсолтгүйгээр Бээжин, Сөүл,
Токио болон Хонг Конг хотуудруу нисэх хүчин чадалтай. “Изинис Эйрвэйз”
компанийн шинэ онгоц 2012 оны 6-р сарын эхний хагаст багтан ирэх юм байна.
http://www.eznisairways.com/
https://www.facebook.com/eznisairways
http://twitter.com/#!/flyeznis