Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Ялалтын баярын парад орчин үеийн түүхэнд хамгийн том нь болно
Ирэх тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москвагийн Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парад орчин үеийн оросын түүхэнд хамгийн том нь болно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. 15 мянган цэрэг жагсах энэ парадад гадаадын болон Тусгаар улсуудын хамтйн нөхөрлөлийн орнуудын цэрэг дайчид 10 нэгж болж оролцох юм.
БХЯ-ны зөвлөлийн хуралдаан дээр сайд Шойгу энэ парадад 200 нэгж техник оролцох нь 2014 оны дарадынхаас даруй 1,5 дахин их байна гэж тэмдэглэжээ. Энэ техникийн ихэнх нь манай орчин үеийн зэвсэг техник байна гэж тэр онцолсон байна.
Улаан талбайд шинэ үеийн өөрөө явагч их бууны “Коалиция-СВ”, стратегийн пуужингийн “Ярс” цогцолбор, “Армат” танк, явган цэргийн хуягт тээвэрлэгч “Курганец-25”, “Корнет”Д” цогцолбор, десантын БМД-4М байлдааны машин, хуягт “Бумеранг” явна.
“Эдгээрийн олонхи нь урьд хэн ч хараагүй шинэ машин техник байх болно” гэж Шойгу онцолжээ.
Цэргийн парадын эхэнд Аугаа их Эх орны дайны үеийн Т-34 танк явах юм байна. Талбайгаар цэргийн техникүүд явахын зэрэгцээ агаараар ОХУ-ын цэргийн нисэх хүчний 143 нэгж онгоц, нисдэг тэрэг явж өнгөрөх нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байх юм.
Үүний зэрэгцээ цэргийн техникүүд оросын 30 хотод нэгэн зэрэг явж өнгөрөхийн 9 нь улсын баатар хот байх юм байна. Харин цэргийн парад орос орны 150 хот суурингазарт болж, үүнд цэргийн 85 мянган албан хаагч оролцоно.
“Цэргийн бүх анги нэгтгэл, цэргийн албан хаагч бүр, гарнизон бүрт энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглүүлэх талаар бид бүхнийг хийх болно” гэж Батлан хамгаалахын сайд хэлжээ.
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадын тухай баримтат кино хийж, энэ парадад цэрэг дайчид нь оролцсон улс орнуудын хэл дээр хөрвүлж өгнө гэж сайд бас хэлсэн байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад болох Ялалтын баярын арга хэмжээнд гадаадын 26 улсын тэргүүн оролцохоо мэдэгдсэн гэлээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн тэргүүн, Европын зөвлөлийн тэргүүн ирнэ гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баряын үеэр Кремльд гадаад орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт ярирлцлагууд болохыг мэдээлсэн байна. “Гэхдээ юун түрүү энэ баяр бол бидний баяр. Яагаад гэвэл бид Ялагчид. Энэ баяр бол энэ дайнд ялсан манай ахмад дайчдын баяр” гэж Песков онцолсон байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Японы ерөнхий сайд Синзо Абэ нар Ялалтын баярт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Германы канцлер Ангела Меркель харин Москвад тавдугаар сарын 10-нд ирэх юм.

0 Сэтгэгдэл