Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Путины зөвлөснөөр хурандаа Борис эхнэртээ нохой авч өгчээ
Өнгөрсөн долоо хоногт  болсон ОХУ-ын ерөнхийлөгч Путины ард иргэдийн асуултад шууд хариулдаг телевизийн нэвтрүүлгийн  үеэр нэгэн сонин хүсэлт иржээ. Нэгэн эмэгтэй “Надад таньд тавих асуулт алга. Харин нэг хүсэлт байна. Миний найз эмэгтэй 40 нас хүрч байна. Тэр нохойд их хайртай. Бид түүнд нохой авч өгөхөд ч бэлэн байна. Гэтэл түүний нөхөр чөлөөнд гарсан хурандаа Борис үүнд дургүйцээд байх юм. Та Борис оо таны буруу гэж хэлээд өгөөч. Ерөнхий командлагчийн үгэнд орох байх” гэж ярьжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хариуд нь “Би тушааж чадахгүй л дээ. Гэхдээ Борис оо, эелдэг бай. Эхнэрээ нохой худалдан авахыг нь зөвшөөр” гэж хэлжээ.
Үүний дараа Ростов хотын оршин суугч, чөлөөнд гарсан хурандаа Борис Фадеев эхнэр Еленагийнхаа төрсөн өдрөөр жижигхэн хав худалдан авч өгөөд Гошей хэмээн нэрлэсэн гэнэ. “Нөхөр маань Путины шууд нэвтрүүлгийг үзээд юу ч хэлээгүй. Харин хүүтэй минь хамт яваад захаас надад нохой худалдан авч өгсөн” гэж Елена бүсгүй “Говорит Москва” радио станцаар ярьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан