Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгосын визийг таван жилээр олгоно

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ким Сон Хваны урилгаар тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1-нд тус улсад албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын үеэр хоёр улсын гадаад харилцаа, ард иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой асуудлын талаар ярилцсан байна.
БНСУ болон Монгол Улсын иргэд албан ажлаар, хувийн гэх мэт шалтгаанаар хоёр улсын хооронд зорчих нь жил ирэх тутам нэмэгдсээр байгаа. Тиймээс айлчлалынхаа үеэр визний нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан ажээ. Хэлэлцээр ёсоор энгийн паспорттой иргэдэд олон удаагийн визийг нэгээс таван жилээр олгох, визийн хураамжаас чөлөөлөх бөгөөд ганцхан үйлчилгээний хураамж л хэвээр байх аж. Үүнээс гадна бичиг баримтаа гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд дахин виз авахгүйгээр хил нэвтрэх эрх олгох, визийн хугацааг үнэ төлбөргүй сунгах, дамжин өнгөрөхөд давтагдашгүй хүчин зүйл /байгалийн гамшиг/ бий болсон тохиолдолд 72 цаг хүртэлх хугацаанд нутаг дэвсгэртээ визгүй байлган, дипломат болон албан паспорттой иргэдийн түр оршин суулгах хугацааг 90 хоног болгох юм байна. Мөн БНСУ-ын тал ч ялгаагүй удаан хугацаагаар оршин суух иргэдээ гарах, орох визнээс харилцан чөлөөлөхөөр болжээ. Энэхүү хэлэлцээрийг БНСУ-ын тал хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Харин манай тал Засгийн газрын ээлжит хуралдаанаар батлуулснаар хэрэгжиж эхлэх аж. Иймд Гадаад харилцааны сайд энэ асуудлыг Засгийн газарт шуурхай танилцуулж, ойрын хугацаанд шийдвэрлүүлэх юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан