Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв Азийн орнууд нэгдсэн мөнгөн тэмдэгт хэрэглэхгүй

Дэлхий дахин даяарчлагдан бид нэг эх дэлхий гэсэн уриан дор худалдаа наймаа хийх болжээ. Энэ нь нэг талаараа сайн талтай ч, нөгөө талаас сөрөг үр дагавар дагуулсаар байгаа юм. Мөн хөгжилтэй орнууд нэгдэн нийлж бусад буурай болон хөгжиж байгаа оронд гараа сунгах болсон. Үүний нэг илрэл нь ч Азийн хөгжлийн банк юм. Тус банк нь арван жилийн хугацаанд манай улсад  256 ам.долларын 100 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Энэ талаар  Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Роберт М.Шоэллхаммэртэй ярилцлаа.

 -Европчууд даяарш­лаг­­даж худалдаа, наймаагаа нэгд­сэн мөнгөн тэмдэгтээр хийж буй. Төв Азийнханд. Ийм боломж бий юү. Нэгдсэн мөн­гөн тэмдэгт гаргасны эерэг болон сөрөг тал нь юу байдаг юм бол?
-Азийн хөгжлийн банкны зүгээс Азийн орнуудад нэгдсэн мөнгөн тэмдэгтээр худалдаа най­маа хийлгэхээр судалгаа хий­дэг. Тухайлбал,  Зүүн Азийн орнуу­дад нэгдсэн мөнгөн тэм­дэгт хэрэглэх асуудлаар хэд хэ­дэн ажил хийж байсан. Гэх­дээ нэгдсэн шийдэлд хүрээ­гүй. Учир нь, Европын ор­нууд нэгдсэн  мөнгөн тэм­дэг­­тэд шилжсэнээрээ ихээхэн  сөрөг үр дагавартай учирч байгаагаас энэ талын судалгаа хийж харьцуулахаар болсон. Төв Азийн орнуудын хувьд нэгдсэн мөнгөн тэмдэгт хэрэглэе гэж яриагүй л байна. Үндсэн нэг мөнгөн тэмдэгт хэрэглэхийн тулд эхлээд суурь дэд бүтцээ хөгжүүлээд, улс орнууд хоорондоо чөлөө­тэй холбогдсон байх ёстой. Энэ нөхцөлд нэгдсэн мөнгөн тэм­дэгт хэрэглэж болно гэж ярь­даг. Тэгэхээр ойрын хуга­цаанд Төв Азийн орнууд нэгдсэн мөнгөн тэмдэгт хэрэг­лэнэ гэж ярих нь зохимжгүй юм.

-Даяаршлал дэлхийн э­дийн засагт хэрхэн нөлөөлж бай­на вэ. Төв Азийн гадаад худалдаа ямар төвшинд байгаа вэ?
-Энэ нь маш том өргөн цар хүрээг хамарсан асуудал. Монгол Улсын хувьд худалдаа эдийн засгийн нээлттэй бод­лого явуулах хэрэгтэй. Гэхдээ энэ нь давуу болон сул тал авчирдаг. Швейцарь, Люксен­бург гэхэд далайд гарцгүй Монголтой адил статустай. Хөрш зэргэлдээ орнуудтайгаа дэд бүтцээр холбогдсон гэдэг утгаараа худалдаагаа нээлттэй болгосноор баян орны тоонд ордог. Гэхдээ худалдааг нэг талаараа нээлттэй болгос­ноороо тухайн орон өв уламж­лал зан заншлаа алдах асуудал гардаг. Энэ нь тухайн орны өөрсдийн өв соёлоо хэрхэн хадгалж үлдэхээс  хамаардаг юм.

-Монголд олон төсөл хө­төл­бөр хэрэгждэг ч төдийлэн үр дүн гардаггүй.   Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хам­тын ажиллагааны хө­төл­бөр нь Монгол Улсын э­дийн засгийн чадавхийг дээш­лүүлнэ гэсэн зорилттой. Энэ зорилтдоо хүрч чадсан уу?
-Бидний хувьд нэлээд бодитой зүйл рүү чиглэсэн ажил хийхийг зорьдог. Төслийн үр дүнгээр монголчууд бидний санхүүжүүлж, хийж бүтээсэн зүйлийг хэрэглэж байдаг. Жишээ нь, өнөөдөр хурд, багтаамж сайтай гар утас хэрэглэж байна. 1990 оны үед манайх  энэ салбарын суурь бүтцийг тавихад хувь нэмэр оруулсан. Өнөөдөр хотыг дулаан эрчим хүчээр хангаж буй дулааны цахилгаан станцуудад хөрөнгө оруулсан гэх мэт бодитой ажил бий.

-Монгол Улсын эдийн за­саг хурдтай өсч байна гэ­дэг. Азийн хөгжлийн банк­ны зүгээс ажиглахад Монгол Ул­­сын эдийн засгийн ирээ­дүй  хэрхэн харагдаж  байна вэ?
-Тийм ээ. Танай улсын эдийн засаг үнэхээр хурдан өсч байгаа нь илт мэдрэгдэж байна. Харин энэ өсөлт цаашдаа ч гэсэн хадгалагдан үлдээсэй гэж бид хүсдэг. Эдийн засгийн өсөлт нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай байна. Азийн хөгжлийн банк­­ны зүгээс барьж буй бод­ло­­го нь бусад салбарыг хөгжүү­лэх замаар эдийн засгийн өсөл­тийг хангахад гол анхаарлаа хандуулах юм.  Уул уурхайн салбарт ажиллаж буй  нийт ажилчдын тоог аваад үзвэл ажиллах хүчний зөвхөн хоёр хувь нь л уул уурхайн сал­барт ажиллаж байна. Гэтэл Мон­гол Улсад ажилгүй ир­гэн их. Тиймээс Хөдөө аж ахуйн малаас гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, экспортод гаргахад анхаарч ажиллана. Энэ салбар уул уурхайгаас илүү ажлын байр бий болгох, ард иргэддээ ч илүү ойр цаашид хөгжих ирээдүйтэй  салбар юм.

-Манай оронд нефтийн асуудал хүнд байгаа. Нэг орноос хамааралтай болсон гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Энэ тал дээр Азийн хөгжлийн банкнаас гар сунгах уу?
-Дэд бүтцийг тавьснаар хөрш зэргэлдээ улсаас хараат байдалд орох хандлагатай байдаг. Гэхдээ  Туркменстан  Бүс нутгийн хамтын ажил­лагааны хөтөлбөрт оролц­соноо­роо Узбекс­танаар дам­жуу­­лан БНХАУ руу хоолой тавиад хийн түлш экспортлох боломж бүрдсэн. Мөн Азийн хөгжлийн банкны дэмж­лэг­тэйгээр хойноос зүүн чиг­лэлд хийн түлшний хоолой бай­гуулаад хийн түлш экспортлох тухай ярьж байгаа. Эрчим хүч, дэд бүтцээр дамжуулан тухайн орны эдийн засагт нөлөөлж байна гэсэг үг. Олон худалдан авагчтай байна гэдэг үнэ барих боломж олгодог. Энэ боломжийг нээх гарцыг бид эрэлхийх болно.

-Танай банкны зүгээс цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Ойрын хугацаанд  Сонги­но­хайрхан дүүрэгт дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн эм­нэлэг барина.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан