Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 хэм, өмнөд хагаст 15-20 хэм дулаан буюу Баян-Өлгий, Завханы ихэнх нутаг, Ховдын өмнөд, Увс, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 хэмээр дулаан байна.
Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм дулаан, хөрсний гадарга дээр сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр нутаг, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд болон зүүн өмнөд, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хагаст түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүсч, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч болзошгүй.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 хэм дулаан байх бөгөөд Хөвсгөлийн уулархаг нутаг, Булганы зүүн, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн өмнөд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5 хэм дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм дулаан, хөрсний гадарга дээр сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байх бөгөөд ялангуяа, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Хөвсгөл, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн зүүн өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Архангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна
Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 14-19 хэм дулаан буюу Хэнтийн өмнөд, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1-1.5 хэм дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Нэгдүгээр арав хоногийн эхээр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байх бөгөөд ялангуяа, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28-33 градус хүрч хална.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн баруун хэсгээр бороо орно, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүснэ, ялангуяа нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн ба нэгдүгээр арав хоногийн сүүлчээр түр зуур 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 хэм дулаан байх бөгөөд бүх нутгаар олон жилийн дунджаас 1.5 хэмээр дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эцсээр өмнөх үеэсээ бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байх бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 31-36 хэм хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Дундговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүсэх бөгөөд зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч болзошгүй.