Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
250 саяыг “Гурван найз” яаж “үрэв”
“Эмоци” продакшн, “Кистоун” фильмс хамтран “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тус киноны уран бүтээлчид өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм.

Бүтэлгүй гурван найзын адал явдлыг харуулсан “Гурван найз” олон ангит кино өнгөрсөн хавар хит болж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Телевизүүдийн рейтингийг тогтоодог “Максима медиа”-гийн судалгаагаар тус кино 25-34 насны үзэгчдийн дунд 2014 оны  хамгийн өндөр үнэлгээг авсан учир уран бүтээлчид ийнхүү үргэжлүүлэхээр болжээ. “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин киноны зохиолыг бичсэн аж. Тэрээр “Өнгөрсөн жил 40 ангит кино гарсны дараа үзэгчдээс киноны үргэлжлэлийг хэзээ хийх вэ гэсэн санал их ирсэн. Мөн интернэт ертөнцөөр хүмүүс хоорондоо “Яасан байх нь уу” гэхэд  “Ингэсэн байх нь” гэх яриа их гарч байсан тул киногоо “Гурван найз яасан байх нь уу” гэж нэрлэсэн. Нэгэн хэвийн нэршлээс татгалзсан хэрэг л дээ. Энэ кинонд бидний цоо шинэ адал явдлыг харуулна” хэмээн онцлов. Инээдмийн төрлийн энэхүү киноны гурван найзын дүрийг жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ.
250 сая төгрөгөөр бүтсэн “Гурван найз яасан байх нь уу” уран сайхны кино энэ сарын 22-ноос Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүннү кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан