Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Г.Ундармаа инээдмийн уран сайхны кино найруулна
Б.СОНОР

“Single lady”, “Тютю” уран сайхны кино найруулж үзэгчдэд найруулагчийн авьяасаа гайхуулаад буй жүжигчин Г.Ундармаа удахгүй дараагийн уран бүтээлдээ орох нь. Тэрээр энэ талаараа “Надад гурав, дөрвөн кино зохиол ирсэн. Зохиолуудаас сонголтоо хийлээ. Цэвэр инээдмийн кино хийхээр болсон.

Багш оюутны амьдралыг харуулсан бүтээл болох юм. Багш нар их үнэнч, өөдрөг үзэлтэй, залуу сэтгэлгээтэй, мундаг боловсролтой хүмүүс санагддаг. Оюутнууд, хүүхдүүдийг сургана гэдэг эх орныхоо төлөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Харин оюутнууд дөнгөж аав, ээжийнхээ гараас гараад шинэ амьдралд ороод хамгийн хэцүү зааг дээр ирдэг. Тиймээс энэ хоёр ертөнцийг сайхнаар харуулсан, инээдмийн кино хийх бодолтой байна” хэмээн ярьсан.

Мөн тэрээр өмнө нь төрөх эмнэлгийн хүлээн авах заал,  аавуудын өрөөг шинээр нээж, камержуулж, тоног төхөөрөмж авч өгснөөс гадна Яаралтай түргэн тусламжийн төвийн хүлээн авах заал, эмч нарын амралтын, үзлэгийн өрөө, заалыг нь тохижуулсан өгсөн билээ. Тэгвэл одоо ХӨСҮТ-ийн гуравдугаар давхрын хүлээлгийн өрөөг тохижуулах ажлаа эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн дээрх “Итгэлийн танхим” төслийнхөө ажилд 185 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хандиваар босгосон төдийгүй цаашид ч энэ ажлаа эрчимтэй өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан