Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Маргааш дөрөвдүгээр сарын 1
Дөрөвдүгээр сарын нэгэн болох нь. Хэн нэгнээ хуурч даажигнан тоглоом шоглоом хийдэг өдөр. Сургуульд байхын л “Гутлын чинь үдээс тайлагчихаж” гэх мэтээр нэг нэгнээ хуурч инээд болдогсон.
Энэ баяр юунаас үүдэлтэй вэ. Олон янзын таамаглал байдаг. Бүр эртнээс хаврын баяр хэмээн дөрөвдүгээр сар гарахад нэг нэгнээ тоглоом шоглоом хийдэг байсан гэх.
Нөгөө зарим нь дундад зуунаас үүдэлтэй гэдэг. Юутай ч улс орон бүрт наргиан болдог энэ баярыг Эртний Ромд тэнэгүүдийн баяр хэмээн тэмдэглэдэг байсан гэнэ. Эртний Энэтхэгт гуравдугаар сарын 31-нийг худал хэлдэг өдөр гэж тэмдэгэж байсан гэх нь бий.
Социализмйн үед дэлхийн хөдөлмөрчдйин их багш Ленин бага байхдаа аяга хагалчихаад үүнийгээ ээжээсээ нууж амьдралдаа ганц удаа худал хэлсэн өдөр гэж мунхруулдаг байлаа. Оросууд Ленин багшаа магтах гэхдээ гаргасан яриа байх. Энэ өдрийг улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг вэ.
Лонхонд хүн оруулах илбэ
Орост энэ өдрийг гадаадынхан анх оруулж ирсэн гэдэг. Нэгдүгээр Петр ч энэ уламжлалыг орхидоггүй байсан гэнэ. 1700 он хэсэг хүн москвачуудад шилэн лонхонд хүн оруулдаг илбэ үзүүлнэ гэж зар тарааж. Хүмүүс ч театрт багтахааргүй цуглаж, нэгдүгээр Петр ч ирсэн гэнэ. Хөшиг нээхэд ердөө “Дөрөвдүгээр сарын 1” гэсэн бичигтэй лонх л тайзан дээр байжээ. Хаан ч үүнд уурсаагүй харини ч инээж сууж.
Монголд алмас барьсан түүх
Дөрөвдүгээр сарын 1-нд өөр зуураа өрөө тасалгаанаасаа холдолгүй бие биенээ хөнгөхөөн хуурдаг байсан монголчууд хэвлэлээр наргиж болдгийг 1991 оны дөрөвдүгээр сарын 1-нд анх мэдсэн. “Залуучуудын үнэн” буюу “Монголын залуучууд” сонины 1991 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дугаарт “Монголд...Дэлхийд анх удаа алмас барилаа” гэх мэдээ гарч олны чихийг дэлдийлгэн, нүдийг бүлтийлгэсэн. Уншигчид төдийгүй алмасын тухай яриаг төрийн байгууллагууд ч өлгөн авч үнэмшин бүр цагдаа, тусгайгийнхан ч даалгавар аван, ажиллагаа эхлүүлж байсан гэдэг.
Францын Дөрөвдүгээр сарын загас
Францад энэ баярыг ингэж нэрлэдэг байна. 1564 онд франц”ын хаан Карл IX шинэ жилийн баярыг дөрөвдүгээр сарын 1-нд шилжүүлжээ. Энэ нь олон хүнд таалагдсангүй. Дараа жилийн энэ баяраар хаанд олон хүн бэлэг ирүүлсэн нь зарим нь баярын мэндчилгээ байсан бол зарим нь эсэргүүцлээ илэрхийлсэн бэлэг байж.
Эйфелийн цамхгийг нүүлгэнэ
1986 онд дөрөвдүгээр сарын 1-нд “Паризьен” сонинд Эйфелийн цамхгийг 30 км зөөж Марны голын хөндийд байгуулах Диснейленд цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэх болсон талаар мэдээлжээ. Бүр америкийн тэнгисийн цэргийн нисдэг тэргээр зөөнө гэж бичсэн байна. Сонины редакци уурлаж бухимдсан, гайхсан, эргэлзсэн хүмүүсийн утсаар ярихад дарагдаж аргагүй эрхэнд “дөрөвдүгээр сарын нэгэн” гэдгээ хүлээжээ.
Англид Цагаан арслан угаах ёслол
1860 онд Лондончуудад “цагаан арслан угаах ёслолд хүрэлцэн ирэхийг урья” гэсэн хэвлэмэл урилга ирж. Дөрөвдүгээр сарын 1-ний 11 цагт Тауэрийн хаалганы тэнд бөөн хүмүүс цугларсан ч төдөлгүй дөрөвдүгээр сарын нэгэн гэдгийг нь мэдсэн гэнэ. Англид энэ өдрийг тэнэгүүдийн өдөр хэмээдэг байна.
Бас нэг удаа английн нэгэн сонинд “дэлхийг тойрох аялалд 200 фунтээр аялна уу” гэсэн зар нийтлэгдэж хүмүүсийг хуйлруулж байжээ.
Нэг удаа телевизээр модонд итали гоймон ургадаг болсон тухай мэдээлж ер бусын спагетти модонд ургасан байхыг харуулсан баримтат киноны “хэсэг” үзүүлжээ. Мэдээж “хаана ургасан юм”, “хаанаас олж болох вэ”, “амт чанар нь” гэсэн үзэгчдийн асуултад редакци дарагдах нь тэр.
Макарон гоймонг тарьж байна
1957 онд Би-Би-Си телевиз дөрөвдүгээр сарын нэгний нэвтрүүлгээрээ макарон гоймонг яг л буудай шиг тарьж байгаа тухай мэдээлж. Нэвтрүүлэгч нь Хөдөө аж ахуй салбарт шинэ нээлт гарлаа, энэ салбарын эрдэмтэд бэлэн гоймон тарьдаг нээлт хийлээ гэхэд тариачин эр гоймон хурааж байгаа дүрс харуулж.
Уншигч, үзэгчид бөөн захидлаар дарж хаягийг нь сурж, үрийг нь хаанаас авах, гоймон босоо ургадаг уу, хэвтээ ургалдаг уу гэж асууж, зарим нь гоймонг өнөө хүртэл гурилаар хийдэг игэж бодож байлаа гэж гайхснаа бичсэн гэнэ.
Арслан заан амьд олдлоо
Олон жилийн өмнө Орост нэг сонин дөрөвдүгээр сарын 1-ний дугаартаа Чукоткт хөлдөөд байсан арслан зааныг амилуулан Москвагийн амьтны хүрээлэнд авчирсан гэж мэдээлж. Олон хүн үүнд итгэн амьтны хүрээлэнг зорьсон дотор Сибирийн нэгэн багш арслан заан үзүүлэх гэж сурагчдаа аваад нийслэлд очсон байжээ.
Шилэн теркогоор өнгөт телевиз үзнэ
1962 онд ганцхан хар цагаан сувагтай байсан Шведийн телевиз дөрөвдүгээр сарын 1-нээс бүх зурагт өнгөт болно. Үүний тулд телевизортоо эмэгтэй хүний нийлэг оймс углах ёстой гэж наргижээ. Хамгийн инээдтэй нь эл өдөр олон мянган хүн зурагтандаа оймс углах гэж оролдон, ганц бие эрчүүд дэлгүүр рүү харайлгаж, тэр өдөр шилэн оймс маш ихээр борлогдсон гэдэг.
Белги улс хоёр хуваагдлаа
Лондоны “Таймс” сонин 1992 оны дөрөвдүгээр сарын 1-нд Бельгид явуулсан санал асуулгаар тус улс хоёр хуваагдан, франц хэлтнүүд нь Францад, голланд хэлтнүүд нь Нидерландад нэгдэнэ гэсэн нийтлэл гаргажээ. Эл нийтлэлээс болж хэвлэлийнхэн төдийгүй улстөрчид цочирдолд орж, мэдэгдэл хайн, тухайн үеийн Гадаад хэргийн сайд Тристан Гарел Жонсон “Бельги хуваагдаагүй” гэх албан ёсны тайлбар өгч байжээ.

0 Сэтгэгдэл