Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэ ханшийн мэдээллийг онлайнаар авах боломжтой боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Цахим үнийн мэдээлэл” ТББ-тай хамтран хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний үнийн талаар бодит мэдээллийг хүргэх зорилгоор “Үнийн мэдээллийн нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлж өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь бизнес эрхлэгчид зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтэгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ үнэ ханш, хямдралын талаархи мэдээллийг хэрэглэгчдэд хурдан шуурхай хүргэх, ингэснээрээ худалдан авагчид бодит сонголт хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.  Хэрэглэгчдийн хувьд үнийн мэдээллийн системийг ашигласнаар хүссэн бараа бүтээгдэхүүнээ хаанаас хамгийн хямд үнээр худалдан авч болох талаар мэдээллээр хангагдаж байгаа юм. Үнийн мэдээллийг М-Price.mn хаягаар орж авч болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан