Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгууль өнгөртөл хогноосоо салахгүй нь

ТҮК-иа ажиллуулж чадахгүй бол суудалтай чинь ярина хэмээн хотын мэр хатуухан донго дүүргийн Засаг дарга нарт өгч байсан нь саяхан. Гэтэл сүртэйхэн эхэлсэн “Хоггүй Улаанбаатар“ өнөөдөр тун чиг нам жим байдалд оров. Уг нь, даргынхаа өрөөнөөс загнуулж гарч ирээд л  хог, тохижилт хариуцсан хүмүүс рүүгээ утас цохин үүрэг даалгавар өгч байсан тэд өнөөдөр УИХ, НИТХ-ын сонгуульд чих тавин зарим нь уралдаж буй. Гэтэл Хүүхдийн баяраас өмнө хоггүй больё хэмээн зорьж байсан хотын мэрийн хүсэл ч талаар болж, сонгуулийн дараа л нийслэл хоггүй болох юм шиг байна.  Орон  сууц, гэр хорооллын гудамж хогтой байна гэсэн гомдол иргэдээс ирсээр байгаа юм.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан