Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн албан татвар, агаарын бохирдлын татвар хураах ажил ирэх сарын 1-нээр дуусгавар болно. Гуравдугаар сарын 10-наас улс орон даяар нэгдсэн журмаар эхэлсэн энэ ажлыг Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 158 дугаар тушаалаар батлагдсан удирдамжын дагуу явуулж буй. Түүнчлэн Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран харьяалах аймаг, дүүргийн татварын албанд батлагдсан хувь хэмжээгээр албан татвараа төлдөг. Хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй гэж заасан байдаг аж. Татвар хураах цэгүүд, дүүргүүдийн татварын хэлтэс, нэг цонхны үйлчилгээ, хороо, автомашинуудын үзлэг оношлогооны төв дээр ажиллаж байгаа юм.