Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Facebook”-ээр хоёр сая сурталчилгаа цацжээ
Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ “Facebook”-т зар сурталчилгаагаа байрлуулдаг идэвхтэй хэрэглэгчдийн тоо хоёр саяд хүрчээ. Зөвхөн сүүлийн 28 өдөр тус сүлжээнд бараа үйлчилгээгээ сурталчилсан бизнес эрхлэгчийн тоо хоёр сая байжээ. 2013 оны долдугаар сард “Facebook”-ээр бараа үйлчилгээ сурталчлагчид нэг саяд хүрч байсан юм. Жил гаруйн хугацаанд ингэж зар сурталчилгааны эрэлт огцом өссөн нь “Facebook” сурталчилгаа байрлуулах саналаа илүү ойлгомжтой, хялбар дөхөм болгосных гэж тус компанийн захирал Шерил Сэндберг хэлж байна.
1.3 тэрбум хэрэглэгчтэй тус сүлжээ хамгийн үр дүнтэй зар сурталчилгааны хэрэгслийн нэг болсон гэдэг нь “Facebook” компанийн өнгөрсөн улирлын орлогоос тодорхой харагдана.  Тус компани 2014 оны сүүлчийн улиралд 3,8 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас дийлэнх нь зар сурталчилгаанаас орж иржээ. Одоогоор тус сүлжээнд жижиг бизнесээ сурталчилсан 30 гаруй сая хуудас идэвхтэй ажиллаж буй гэсэн тоо байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан