Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Эрдэнэбат ноён уулыг ухуулахгүй, эсэргүүцнэ
Ноён уул тойрсон улс төрийн маргаан мэтгэлцээн сар шинийн өдрүүдийн халуун сэдвийн нэг хэвээр байна. Сэлэнгэ аймгийн иргэд нийслэлд ирж өлсгөлөн зарлаж, тэдэнтэй хамт Босоо хөх монгол бүлгэмийн залуус хамт өлсгөлөн байж “Ноён уулаа аваръя” гэх хөдөлгөөн өрнүүлж буй.
Дэлхий нийтийн анхаарал ч энэ өлсгөлөнг чиглэж, УИХ-ын гаргасан шийдвэр хууль ёсны байсан уу гэдэгт анхаарал хандууллаа. Тэр дундаа улстөрчдөөс хэн нь түрүүлж дуугарах нь ч сонин сэдвийн нэг байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлээд эхэлжээ. УИХ-ын гишүүн Г.Уянга өлсгөлөн зарлаж байгаа иргэдтэй уулзсан бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан нар тэмцэгчдийг дэмжихээ хэлсэн. Сэлэнгэ нутгийн унаган хүү, “Ноён” уулаа шүтэж, бэлд нь тоглож өссөн УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Ноён уулаа аврах хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрээр “Би Ноён уулынхаа өвөрт төрж өссөн. Хөгшид минь цайны дээжээ энэ ууланд өргөж үеийн үед шүтэж ирсэн. Би анхны компаниа Ноён уулаараа нэрлэж байлаа. Тийм учраас эсрэг санал илэрхийлсэн. Энэ асуудлаар эдийн засгийн, улс төрийн ашиг хонжоо харж байгааг хэрхэвч дэмжихгүй” хэмээжээ.
Ноён уул тойрсон улс төрийн маргаан мэтгэлцээн сар шинийн өдрүүдийн халуун сэдвийн нэг хэвээр байна. Сэлэнгэ аймгийн иргэд нийслэлд ирж өлсгөлөн зарлаж, тэдэнтэй хамт Босоо хөх монгол бүлгэмийн залуус хамт өлсгөлөн байж “Ноён уулаа аваръя” гэх хөдөлгөөн өрнүүлж буй. Дэлхий нийтийн анхаарал ч энэ өлсгөлөнг чиглэж, УИХ-ын гаргасан шийдвэр хууль ёсны байсан уу гэдэгт анхаарал хандууллаа. Тэр дундаа улстөрчдөөс хэн нь түрүүлж дуугарах нь ч сонин сэдвийн нэг байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлээд эхэлжээ. УИХ-ын гишүүн Г.Уянга өлсгөлөн зарлаж байгаа иргэдтэй уулзсан бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан нар тэмцэгчдийг дэмжихээ хэлсэн. Сэлэнгэ нутгийн унаган хүү, “Ноён” уулаа шүтэж, бэлд нь тоглож өссөн УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Ноён уулаа аврах хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрээр “Би Ноён уулынхаа өвөрт төрж өссөн. Хөгшид минь цайны дээжээ энэ ууланд өргөж үеийн үед шүтэж ирсэн. Би анхны компаниа Ноён уулаараа нэрлэж байлаа. Тийм учраас эсрэг санал илэрхийлсэн. Энэ асуудлаар эдийн засгийн, улс төрийн ашиг хонжоо харж байгааг хэрхэвч дэмжихгүй” хэмээжээ.
0 Сэтгэгдэл
























