Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
”Анчин” Л.Эрдэнэчимэг гишүүн агнасан туулайндаа тайлбар хийв
Туулайн анчин хэмээн сошиал ертөнцөөр баахан баалуулсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Төрийн ордонд "ан"-гийнхаа талаар тайлбар хийлээ. Тэрээр өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байхдаа туулай агнасан мэтээр авахуулсан зураг нь сошиалаар тарж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүн рүү дайрсанд юутай ч тайлбар хийлээ.

Тэрээр тайлбарлахдаа, “Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахад амралтын өдөр таарсан тул казах малчин айлд зочилсон. Аймгийнхан ирсэн зочдоо казах уламжлалаараа дайлж, цайлах ёс заншлаа танилцуулан малчин айлд урьж, мөн бүргэдээ анд сургах ёс заншлаа танилцуулж хүндэтгэн хүлээн авдаг. Энэ л уламжлалаар туулайны чихмэл ашиглан бүргэдийг анд сургаж байгаагаа үзүүлсэн. Миний бүргэд, туулайн чихмэл барьж авахуулсан зургийг аймгийн ажилтан нийтийн сүлжээнд тавьсныг татаж аваад Л.Эрдэнэчимэг гишүүн туулай агнав хэмээн гуйвуулснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Санаатайгаар гишүүний нэр хүндийг унагаах ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Казах ард түмний ёс заншилтай танилцаж, дэлхийд ганц бүргэдийн ан хийх уламжлалыг үзэхээр гадаад, дотоодын олон зуун жуулчид Баян-Өлгий аймгийг зорьдог болсон. Энэ нь аймгийн хөгжлийг нэмэгдүүлж, аялал жуулчлал хөгжиж байгааг дэмжиж байгаагийн зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаар аялахыг уриалж байна“ гэсэн юм.
Юутай ч байс хийгээд л сошиал ертөнцөд эвгүй байдалд ордог эрхэм хатагтай энэ удаад тайлбар хийхээс өөр аргагүй байсан бололтой.
0 Сэтгэгдэл
Юу нь анчин байгаа юм. Зэрлэг авгай
эм хүн байж, амьтан ***** ч гэж дээ. Алаагүй л юм бол юу гэж барих вэ дээ Чамд итгэж гаргасан хүмүүс чамайг мэддэггүй л юм байна. чиний төр барилцах гэж юу байх вэ Эртхэн больж анчин болсон чинь дээр биз
Чихмэл ч бай эм хүн үхсэн амьтан барьж гайхуулах нь зэвүүн харгис санагдсан
ЭНЭ МУУ МАТАР ЗАЙЛ
Энэ балай авгайн Монголын төрийг түших энэ тэр гэж үхсэн элэнцэг байхав дээ.Онигооны эзэн юм даа. ККККК
энэ авгайд нэр хүнд гэж юм байдаг юм уу. батгана суусан газар балагтай гэгчээр энд тэнд очиж дандаа факталж байдаг арчаагүй нөхөр
Хамгийн их уншсан