Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хүүхдүүдэд iPad хэрэглүүлэхийг хориглолоо
Тайванийн хууль тогтоогчид хоёроос доош насны хүүхдэд iPad болон бусад цахилгаан хэрэгсэл хэрэглүүлэхийг хориглолоо. Түүнчлэн 18-аас доош насны хүүхдүүдийнхээ дижитал медиагийн ашиглалтад хяналт тавьж, аль болох  хэрэглүүлэхгүй байхыг эцэг эхчүүдэд уриалсан байна.

Хүүхэд хамгаалах тухай шинэ хуулинд ингэж заасан бөгөөд хэрэв бага насны хүүхэддээ цахим хэрэгсэл ашиглуулсан нь илэрвэл 50 мянган тайвань доллараар торгох шийтгэлтэй ажээ. Хэдийгээр хуулийн хэрэгжилтийг хэрхэн хянах нь тодорхойгүй ч эцэг эхчүүд янз бүрээр хүлээж авч байна. Харин эмч мэргэжилтнүүдийн зүгээс бага насны хүүхдүүдийн тархи сэтгэхүй, эрүүл мэндэд зурагт, компьютер, гар утас зэрэг орчин үеийн хэрэглээ сөргөөр нөлөөлдөг гэж үздгийн хувьд зөв шийдвэр боллоо гэж үзэж байна. Хэдийгээр эрүүл мэндийн байгууллагуудаас хүүхдүүдийн нас, хөгжилд нь тохируулан хэдэн цаг зурагт үзэж, компьютер ашиглавал зохистой гэдгийг зөвлөсөн байдаг ч аль ч улсын эцэг эхчүүд тэр зөвлөмжийн дагуу хүүхдээ хүмүүжүүлдэггүй нь тогтоогдсон.

Австралид гэхэд найман настай хүүхдүүдийн 45 хувь нь мэргэжилтнүүдийн зөвлөснөөс их цагаар зурагт үздэг бол 16 настнуудын хувьд бүр 80 хувь нь зохистой гэж зааснаас илүү цагаар дэлгэцийн өмнө суудаг гэсэн судалгаа гарчээ.

Орчин үеийн цахим хэрэгслүүдийн хэрэглээ нь хүүхдийн тархины хөгжилд буруугаар нөлөөлж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг үгүй хийж, амархан уурлаж бухимддаг, сэтгэл гутралд ордог болгоод зогсохгүй нойргүйдэх, таргалах, хичээл сурлагадаа муудах гээд сөрөг үр дагавар дагуулдаг болох нь тогтоогдсон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан