Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батсайхан: Хохирогч нь ХААН банк биш

Украйн улсын гурван ч иргэн ХААН банкны бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан тус банкны бэлэн мөнгөний машины хамгаалалт хэр байдаг талаар Харилцаа хариуцсан захирал Д.Батсайханаас тодрууллаа.
-Украин улсын иргэд танай банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч карт  ашиглаж, их хэмжээний мөнгө залиллаа.  ХААН банкны бэлэн мөнгөний машины хамгаалалт сул байгаагаас хуурамч картаа уншуулсан гэсэн яриа гарч байна.  Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлийн үед манай улсад орж ирж мөнгө хүүлэх гэсэн оролдлого ихсэх боллоо. Олон улсын картыг манай банкны АТМ-д уншуулсан байгаа юм. Манай банкны хувьд хэд хэдэн хүн гарсан гүйлгээг хянадаг. Банкны зүгээс энэ хэргийг илрүүлж, цагдаагийнханд мэдэгсэн. Тэр Украин улсын иргэн олон янзын карт уншуулсан байгаа юм.  Нэг хүнд олон карт байж болно л доо. Гэхдээ 20 карт байгаа нь сэжигтэй санагдсан. Тэгээд манай ажилтнууд цагдаад мэдэгдээд, аюулгүй байдлын ажилтан цагдаагийнхантай хамт отолт хийж хэргийг илрүүлсэн юм.  Хохирогч нь ХААН банк биш. Учир нь, олон улсын карт учраас гадаадын банкнаас мөнгийг нь татаж оруулж байгаа гэсэн үг.  Тиймээс манайд бол ямар ч хамаагүй. Бид илрүүлж өгсөн. Гэтэл гадуур манай банкны мөнгөний машиныг /АМТ/  муу гэх яриа гарсан нь харамсалтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан