Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 340 албан хаагч гэр бүлийнхээ хамт Чингэлтэй хайрхан ууланд 710 улиас, 1103 чацарганы суулгац тарилаа. Тэд энэ сайн үйлсээ Дотоодын цэргийн 90 жилийн ойг угтаж, эх орныхоо байгалийг нөхөн сэргээх, хамгаалах, ойн сан, ногоон байгууламж нэмэгдүүлэх, агаарын бохирдол бууруулахад нэмэр болох, Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн гэдгээ онцолсон юм.
Энэ үеэр “Дотоодын цэргийн төгөл” байгуулж, мөн Монгол цэрэг НҮБ-ийн энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргээс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 82 алба хаагч, тэдний гэр бүлийнхний тарьсан модоор “Энхийг сахиулагчдын төгөл” байгуулж дурсгалын самбар босгохоор шийдвэрлэжээ.