Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

7000 жилийн настай хүний араг яс


Ираны археологчдын баг нийслэл Тегеран хотынхоо өмнөд дүүргээс 7000 жилийн настай хүний араг яс олжээ.  Энэ нь тус хотоос олдсон хамгийн эртний араг яс аж.


Урьд нь Цэетари гэдэг толгодоос 3000 жилийн настай араг яс олж байсан гэнэ. Харин Тегераны Их захын ойролцоох Молави гудамжид малтлага хийсний дүнд олсон сүүлийн олдвор нь дээрхээс 4000 жилийн өмнө буюу одоогоос 7000 жилийн тэртээд тус хотод хүмүүс амьдарч байсныг илтгэж байна.

Шүүх эмнэлгийн шинжилгээний дараа уг олдворыг Ираны үндэсний музейн үзмэр болгох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан