Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2014 онд Орост тохиосон хамгийн гаж, сонин үйл явдлууд

Нэгэн  бүтэн жил өндөрлөж байна.  Манай гариг дэлхий улс орнуудад юу эс тохиох билээ. Амжилт бүтээл, гамшиг осол гээд л......Гэхдээ бас хүний санаанд оромгүй хэвийн бус, гаж үйл явдлууд бас болоод өнгөрчээ. Оросын “АиФ” сонин өнгөрсөн онд Орос оронд тохиосон хамгийн инээдэмтэй,  гаж  үйл явдлуудыг нэрлэсэн байна.

Хулгай хийгээд алдаршсан муур

Владивосток хотод орон гэргүй нэгэн муур нисэх буудлын дэргэдэх загасны дэлгүүрт шөнөөр орж найрлаад 60 мянган рублиэр хэмжигдэх загас, далайн бүтээгдхүүнийг нь хуурайлан идсэн явдал гарсан. Сайн цадаж аваад сураггүй алга болсон муурыг москвагийн нэгэн театр жүжигчнээр авна гэсэн бол алс дорнодын хоккейн “Адмирал” баг авч дэлгүүрийн хохирлыг барагдуулаад муурандаа “Матроскина” гэж нэр өгсөн. Санкт-Петербургийн коммунистууд мууранд намын батлах бичиж эх оронч хэмээг нэрлээд гишүүнээр бүртгэж авсан явдал ч гарсан.

Цахилгаан таслагч муур

Томоохон ослын гол баатраар Симферополь хотын бас нэг муур тодорсон. Түүний үйлдлийн улмаас 25 мянган хүн гэрэл цахилгаангүй болж, цахилгаан станцад гарсан түймрийг унтраахад 20 хүн багагүй хугацаагаар ажиллаж барилга дээвэргүй болж үлдсэн.  Хэргийн гол нь зугаалж явсан муур цахилгаан хуваарилагчийн онгорхой хаалгаар орж богино холбоо үүсгэсэн гэнэ. Зугаалж явсан хэнэггүй муур хэрхсэн нь тодорхойгүй.

 Хөлбөмбөгч нохой

Тула хотод болж байсан хөл бөмбөгийн тэмцээнд цагдаагийн албаны нэгэн нохой оролцохоор шийдэн талбайд гарч багагүй ажил удсан. Тэрээр талбай хамгаалж байсан эзнийхээ гараас мултарч талбайд гараад шууд л бөмбөг хөөж эхэлсэн байна. Энэ нь хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хувьд бараг л “Арсенал”, “Спартак” багуудын өрсөлдөөнийг үзэхээс илүүтэй санагдаж хөөрцөглөсөн гэдэг.

Тагтаа сарнай хулгайлж сүйт бүсгүйдээ

Тула хотын нэгэн залуу дурлалт бүсгүйдээ мэндчилгээ хүргэж сөгдөхөөр мянган сарнайг тагтаагаар хүргүүлэх санаа төрж. Хайр сэтгэлээ илэрхийлэхэд болохгүй нь юу байхав, харин ч сайхан санаа. Харамсалтай нь тагтаа, сарнай бүгдээрээ хулгайнх.
Тэрээр хөршийнхөө 15 тагтааг хулгайлж аваад сарнайгаа зүүх гэж байгаад баригдсан. Одоо дурлалт залууд таван жилийн ял нүүрлэж байгаа.
Өөр нэгэн эр  бас дурлалт бүсгүйдээ өгөх гэж цэцгийн дэлгүүрээс 200 сарнай хулгайлсныхаа төлөө 18 мянган рублийн өрөнд ороод байгаа мэдээ ч үүнээс нэг их дутахгүй.

Эхнэр эрж байна

Ямар нэгэн эд зүйл эрж хайж байгаагаа сонин хэвлэл, өөр нэг газар бичиж наах нь байдаг л зүйл. Харин Оренбургийн энэ залуу бол амьдралынхаа ханийг хайж байгаагаа машиныхаа арын  шилэн дээр тодоос тод, томоос том бичиж наасан байна. Хотынхон ч, хууль сахиулагчид, хөдөлгөөн зохицуулагчид ч үүнийг нь нэг их буруушаагаагүй гэдэг шүү.

Нисэх онгоцноос ч хүчтэй зорчигчид

Красноярскийн хязгаарын Игарки хотод 40 градусын хүйтэнд Ту-134 онгоц хөлдөөд нислэгийн зурвас дээрээс хөдөлж чадахгүй байхад зорчигчид нь түлхэн хөдөлгөж нисэхийнхэнд тус болсон нь сайн үйлс хэдий ч хөөрхөн дуулиан болж, агаарын тээврийнхнийг ичээсэн хэрэг болсон.

Нэг машиныг хоёр удаа

Ростов-на-Дон хотод замын нэг уулзвар дээр хүнд ачааны “КамАЗ” машин ирээд гулгаж хөндөлсөөд зам хаачихаж. Зам дээр бөөн түгжрэл болж онцгойнхон ирж өнөөх ашиынг тороос, чиргүүл энэ тэр болж байж арай гэж замаас гаргаж цааш нь явуулжээ. Хамгийн хачирхалтай нь хэдэн цагийн дараа дахиад л тэнд зам түгжирсэн тухай дуудлага ирхэд нь очвол өнөөх “КамАЗ” бас л буцаж явахдаа ирээд хөндөлсчихсөн байх нь тэр.

Тохиолдлын биш тохиолдол

Украины армийн цамхаг дээрээ “Москва руу” гэсэн бичээстэй танк замаар давхиж явтал танк эсэргүүцэх зараа хэлбэртэй бетонон хаалтад хүрээд гинж нь тасарч саатжээ. Жолооч-механик Москва хүрнэ гэж үнэхээр андуурсан бололтой, Москва хүрч чадсангүй. Дайнд дургүй хүмүүс л тэр хаалт-зарааг босгосон бололтой.

Цас мундсан биш дээ ямар

Сибирь бол цас, уул, гүвээ гээд өвлийн спортын ямар ч төрөөл хамгийн тохиромжтой, ёстой юугаар утах вэ дээ. Гэтэл Омск хотын нэгэн залуу эр машины араас чигргүүлдээд сноубордоор хотын төв гудамжаар гулгахыг хүссэн нь замын хөдөлгөөн зохицуулагчдын ёстой нүдийг бүлтийлгэж.

Хөлбөмбөгийн талбайд шээвэл  шар хуудас

Ростов-на-Дон хотноо “Арсенал”, “Ростов” багийн тэмцээнд божл байтал ростовын багийн хамгаалагч Режиналь Горо шуудл талбай дээрээ шээж орхисон байна. Тэмцээнийг шууд дамжуулж байсан хөлбөмбөгийн тайлбарлагч Павел Занозин энэ сонин үйлдэл телевизээр шууд гарлаа гэж мэдэгдсэн бол ерөнхий шүүгч нь хөлбөмбөгчинд шар хуудас гардуулжээ.

0 Сэтгэгдэл
Germanaas oruulj irsen zuw rultei europa standartiin Prius 11 zarna. Utas 96156498
Хамгийн их уншсан