Гладиатор кино нь Рассел Кроуыг Академийн дээд шагнал Оскарыг авч ирсэн бөгөөд түүний карерийг цаашдаа хурдтай өсөхөд нөлөөлсөн кино юм.
Рассел Кроу Ромын эзэн хааны хүндэт генерал Максимус Десимус Меридиусын дүрд тоглодог ба Хааны хүү Коммодус түүнээс урваснаар боол болон цөлөгдөж амь өрссөн тулаанч мэсчин боол болсноор киноны үйл явдал өрнөнө. Хожим нь уг киноны дүрээрээ Оскарын шагналд хүртэл нэр дэвшсэн жүжигчин Хоакин Финикс хорон санаат Коммодус хунтайжийн дүрийг бүтээсэн ба эерэг, сөрөг талын 2 дүрийн зөрчлийг мартагдахааргүй гаргасан нь найруулагчийн том амжилт юм. Мөн түүний бас нэг амжилт бол эртний Ромын хотыг өмнө нь Холливудад байгаагүйгээр дүрсэлсэн бөгөөд, зураг авалтын гайхамшгийг 14 жилийн дараа ч сайшаагдахаар хийсэн нь найруулагчийн гол чадвар юм.
Ридли Скоттын шинэ уран бүтээл болох Гэтлэлт: Бурхад ба Хаад кино нь түүний дараагийн Гладиатор гэж ойлгох хэдэн шалтгаан бий. Үүнд:
-Эртний Египетыг шинэ түвшинд дүрсэлсэн
-Оскарын шагналт жүжигчин Кристиан Бэйл болон Холливудын А жагсаалтад хэдийнэ багтсан Австрали жүжигчин Жоул Эдгэртон хоёрын бүтээсэн гайхамшигт дүрүүдийн хоорондын зөрчил.
-Хүмүүст танил болсон түүхийг өөр өнцгөөр харуулсан байдал зэрэг юм.
Мэдээж хэрэг Гладиатороос өөр зохиолтой, өөр түүх учраас киноны бусад гайхамшиг нь бидэнд одоогоор нууц хэвээр үлдэх юм. Энэхүү авъяаслаг найруулагчийн гайхамшигт, шинэ бүтээлийг зөвхөн Өргөө кино театруудын дэлгэцнээ үзэх боломжтой юм байна