Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Уны тухай киноны нээлт хойшлов


Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөх зорилготойгоор тус улсад очиж буй АНУ-ын сэтгүүлч, найруулагчийн хөгтэй явдлыг өгүүлэх “Ярилцлага” киноны нээлтийг хойшлуулжээ. Тус киноноос болж “Sony” компани хакеруудын халдлагад өртөж, кинонуудаа, шинээр хийх гэж байгаа Жеймс Бондын кино зохиолоо, албаны цахим шуудангуудаа хүртэл алдсан. “Энхийн хамгаалагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд “Sony”-г хэрэв дээрх киногоо олон нийтэд цацах юм бол есдүгээр сарын 11-ний халдлагыг санагдуулах террор ч үйлдэж магадгүй шүү хэмээн сүрдүүлээд байгаа. Тэд “Sony” компанийн удирдлагуудын и-мэйл зэрэг хувийн нууц мэдээллийг “Зул сарын бэлэг” нэртэйгээр нийтэд дэлгэж орхисон нь одоо тус студийг олон нийтийн өмнө, ялангуяа хамтран ажилладаг нэртэй жүжигчид, уран бүтээлчдийн өмнө тун эвгүй байдалд оруулаад байгаа. Тухайлбал тус компанийн удирдлага, ажилтнууд Анжелина Жоли, Леонардо ди Каприо, тэр бүү хэл Ерөнхийлөгч Б.Обамагийн тухай хүртэл өөр хоорондоо харилцан хошигнож, доромжлон бичсэн захидлууд олон нийтэд ил болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан